ТОГЛООМ НЬ ХАТУУДАЖ, ДОЛООН НАСТАЙ ХҮҮХЭД ЭНДЖЭЭ

c9ad601a4e15c037bb395887cd882ce4_1200Сүүлийн үед хүүхэд залуусын дунд бие биенээрээ тоглон, дөнгөж буй бичлэгээ хийн, сошиалд нийтэлж, лайк цуглуулах сонирхол газар аваад байгаа. Үүний нэгэн адил нэгнээрээ тоглосон явдал нь харамсалтайгаар төгссөн хэрэг саяхан гарчээ. АНУ-ын Нью-Йорк мужид долоон настай охин ахын хамт ээжээрээ тоглож байгаад амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан байна. Тодруулбал, амиа алдсан охин 15 настай ахтайгаа хүзүүгээрээ гэрийн халатны бүсээр ороон, хөргөгчний бариулаас уяж, тоглож байсан нь охиныг амьсгаа нь боогдож, амиа алдахад хүргэсэн аж. Охины ээжийн хэлснээр хүүхдүүд морь унаж тоглож байсан. Ингэхдээ охин хүзүүгээрээ бүс ороосон байсан бөгөөд түүнийг өрөөнөөс гарахад шарсан төмс идээд сууж байсан гэжээ. Ингээд эргээд ороод ирэхэд нь охины хоолой дахь ороолт чангарч, охин ухаангүй болсон байжээ. Гэрийнхэн сандарч хоолой дахь ороолтыг тайлан авч, түргэн тусламж дуудсан хэдий ч амийг нь аварч чадаагүй гэнэ. Эмч нар охиныг хоолойгоор нь боосон уяа нь хангалттай амьсгалах боломжид нөлөөлж, тархи нь үхэжсэн байна гэсэн онош тавьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих