Цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ

15220249385ab841ea35413ЦУОШГ-аас ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ. Урьдчилсан мэдээгээр ирэх сард ихэнх нутгаар цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ.

Баруун зүгийн нутаг

Агаарын дундаж температур нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 7-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ сард Увсын нутаг, Завханы хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгорын ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг

Агаарын дундаж температур нь Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус дулаан байна.

Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг

Агаарын дундаж температур нь ихэнх нутгаар 2-7 градус дулаан буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Хэнтийн зүүн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй .

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16 м/с, хорьдын үеэр зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг

Энэ сарын агаарын дундаж температур нь Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 8-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Дундговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас багавтар байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Эх сурвалж: ЦУОШГ


URL:

Сэтгэгдэл бичих