ФЕЙСБҮҮК ЯМАР ХАЯГИЙГ АВТОМАТААР ХААДАГ ВЭ?

zzzzzzzzzХүн төрөлхтөнд агаар, хоол хүнс, усны дараа орох сошиал сүлжээг ашиглах нь зайлшгүй хэрэгцээний нэг болсон гэхэд хилсдэхгүй. Инстаграм, фейсбүүк, твиттер гэхчилэн олон нийтийн сүлжээ бидэнд сайн, муу олон боломжийг олгодог. Эдгээр сүлжээний дундаас хамгийн алдартай нь, хамгийн олон хэрэглэгчтэй нь болох фейсбүүк сүлжээг монголчууд бидний 70 гаруй хувь эзэмшдэг гэсэн албан бус тоо бий. Олон хэрэглэгч санаатай болон санамсаргүй үйлдлээсээ болж фейсбүүк хаягаа хаалгадаг.

Ямар тохиолдолд фейсбүүк таны хаягийг автоматаар хаадаг вэ?

Тэгвэл феийсбүүк хаягийг чинь хаахаас өөр аргагүй болгодог шалтгаануудаас тэргүүлэх 8-ыг нь дор сонирхуулья.

Оддын амидаа байх

Алдартай хүмүүс, одод, олны танил хүмүүстэй ижилхэн нэртэй байсныхаа төлөө Фэйсбүүк хуудсаа хаалгах нь жоохон шударга бус хэдий ч фейсбүүк энэ тохиолдолд автоматаар таны хаягийг хаадаг байна. Учир нь феийсбүүкийн хамгаалалт, хяналтыг хиймэл оюун ухаан хариуцдаг. Олон нийтийн цахим хуудаснаа алдартай хүмүүсийг даган дуурайж, тэднийг орлох нь фейсбүүк сүлжээний дүрэмд нийцэхгүй хэрэг гэж үздэг учраас үнэхээр ижил нэртэй хүмүүст бага зэрэг хүндрэл тулгардаг байна. Индиана мужын нэгэн шүүгч Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg)-тэй ижилхэн нэртэй байсны улмаас нэг өдөрт л 500 хүнээс найз болох санал ирдэг байжээ. Харин Фэйсбүүкээс “хуурамч хаяг” хэмээн түүний хуудсыг хаав. Гэхдээ тэд алдаа гаргасан гэдгээ мэдмэгцээ түүний фейсбүүк хаягийг сэргээж өгчээ. Гэхдээ үүний нөгөө талд оддыг хэмээн андуурч залилуулах, элдэв дарамт шахалт, доромжлолд өртөхөөс өөрийг тань хамгаалж буйг ч битгий мартаарай.

Хэт олон группт элсэх

Фэйсбүүкийн хяналтын хиймэл оюун ухаан хуурамч хаяг болон зүй зохисгүй ашиглагдаж буй хаягуудыг хайж, олмогцоо устгаж байдаг. Тийм ч учраас хэрвээ та хэт идэвхтэй хэрэглэгч бол хасагдах аюултай гэсэн үг. Хэтэрхий олон групт элсэх нь эрсдэлтэй. Хэт олон группт элсэж юу хийх гэж байгаа тань сэжигтэй санагдсан л бол таны хуудсыг өчиггүй хаах шалтгаан болдог гэсэн үг.

Хэтэрхий их мэдээлэл нийтлэх

Хэрвээ та хэтэрхий их статус бичиж, олон зүйл дээр сэтгэгдлээ үлдээж, сурталчилгааны чанартай чанаргүй холбоосуудыг хуваалцаад байвал өөрийн хуудсаа хаалгах эрсдэлд орно. Магадгүй та 30 минут тутам өөрийн үзэл бодлоо дэлгэж, замбараагүй постууд их нийтэлж, бусдын зураг, бичлэг дээр сөрөг сэтгэгдэл үлдээдэг бол хүртэх ёстойгоо л хүртэж…

Хүүхдийнхээ “этгээд, хачин” зургийг нийтлэх

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөөрхөн, өхөөрдөм гарсан зургуудыг фейсбүүктээ нийтлэх нь элбэг. Харин, Фэйсбүүкийн зүгээс үүнийг таныг хүүхдээ өхөөрдөж, хайр чинь хүрсэндээ хийлгээ гэж ойлгох нь цөөн. Феийсбүүкийн хиймэл оюун ухаан хүүхдүүдийн этгээд, хачин гарсан зургуудыг өөрөөр харах нь бий. Хүүхдийн элдэв зураг нийтлэсэн хэрэглэгчдийн тухайн зургийг автоматаар устгаад зогсохгүй, 7 хоногийн турш Фэйсбүүк нэвтрэх эрхийг нь хориглох тохиолдол байдаг. Хүүхдийн элдэв зургаар өөрийн гаж хүслээ хангадаг, бусад гаж донтнуудыг уриалан дууддаг этгээдүүд олон болсон цөвүүн цагт энэ зэргийн арга хэмжээ авахаас аргагүй гэдэгтэй санал нийлж буй биз.

Худал насаар хаяг нээх

Фэйсбүүк хаяг нээхийн тулд 13 нас хүрсэн байх ёстой байдаг. Албан бус судалгаагаар, өдөр бүр 20,000 орчим насанд хүрээгүй хэрэглэгчдийн хаягыг фейсбүүкийн хиймэл оюун ухаан хаадаг гэсэн мэдээлэл бий. Хэдийгээр анх хаяг нээхдээ насаа нэмж зальдаж болох ч таны оруулж буй зургууд, найзуудын чинь постуудаас чиний жинхэнээсээ хэдэн настайг таних чадвартай хиймэл оюун ухаан фейсбүүкт “ажилладаг” гэдгийг битгий мартаарай хүүхдүүдээ!

Хэрээс хэтэрсэн зурвасууд

Адам Гүэрбез нэрээр фейсбүүк хэрэглэдэг Канадын иргэн 2008 онд Фэйсбүүк дээр 4 сая гаруй зурвасыг илгээжээ. Харин Фэйсбүүкийн зүгээс түүнийг болон түүний компани “Atlantis Blue Capital”-ийг шүүхэд өгч, ялалт байгуулсан гэдэг. Гүэрбезийг 873 сая ам.доллараар торгож, Фэйсбүүк хуудсыг нь бүрмөсөн хаажээ. Учир нь тэрээр бизнесийн зорилгоор хэтэрхий олон хүн лүү зурвас илгээсэн байна. Хэтэрхий олон дээр нэмээд ёс бус зураг, үг хэллэгтэй зурвас ч хаягаа хаалгах хангалттай шалтгаан болдог.

Найзын хүсэлт ихэдвэл

Дэлхий дээрх хамгийн алдартай хүн байсан ч хамаагүй хэтэрхий их найзын хүсэлт явуулахыг Фэйсбүүк зөвшөөрдөггүй. Дөнгөж хаяг нээж байхдаа мэддэг хүн болгон руугаа хүсэлт явуулахыг хүсч байгаа ч гэсэн тэвчээртэй байгаарай. Эс бөгөөс дөнгөж нээсэн хаягаа хаалгах эрсдэлтэй гэсэн үг. Хэтэрхий олон найзтай болох хүслийнхээ цаана элдэв зорилго агуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Олон хүн “өдвөл” Харж явдаг хүнийхээ анхаарлыг татахын тулд Фэйсбүүкээр “өдөж” (poke) байсан хүн олон биз. Гэхдээ хэт олон хүнийг өдөөд байвал чинь феийсбүүк таныг сөдөх нь ч бий. Хэтэрхий олон хүнийд өдсөн хэрэглэгчийн хаягыг түр хугацаанд хаах эрх Фэйсбүүкд бий.


URL:

Сэтгэгдэл бичих