“Евро-2012″ тэмцээнд хэрэглэх бөмбөгийг танилцуулав

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд /ЕАШТ/ хэрэглэх бөмбөгийг бүтээж, албан ёсоор нэр өгсөн байна.

“Евро-2012 тэмцээний бөмбөг манай компанийн хувьд хувьсгал гэж хэлж болохуйц амжилт юм. Энэ бөмбөгийг орчин үед тавьж буй бүхий л шаардлагууд болон тамирчдын хүсэлтийг харгалзан бүтээлээ” гэж “Адидас” компанийн гүйцэтгэх захирал Герберт Хайнер ярьсан байна.

Бөмбөгийг “Танго 12” гэж нэрлэжээ. “Одоо бөмбөгийг Германы “Бавари”, Италийн “Милан” баг туршиж байна. Хамгийн сайн бөмбөг гэж хөл бөмбөгчид хэлж байгаа” гэж Хайнер онцлон дурджээ. “Танго 12” бөмбөгийг Украин болон Польшт болох ЕАШТ-ний шувтаргын тоглолтод оролцох багуудыг хэсгүүдэд хуваарилах үеэр танилцуулсан байна.

Шинэ бөмбөгийг бүр 1978 онд Аргентинд болсон ДАШТ-д хэрэглэж байсан анхны “загвараар” нь бүтээсэн аж. Дараа нь ийм цувралын бөмбөгийг 1980, 1984, 1988 оны ЕАШТ, 1982 оны ДАШТ-нд хэрэглэж байжээ.

2012 онд Польш, Украинд болох 14 дэх удаагийн ЕАШТ-ий шувтаргын тоглолтын А хэсэгт Польш, Грек, Орос, Чех, В хэсэгт Голланд, Дани, Герман, Португали, С хэсэгт Испани, Итали, Ирланд, Хорват, D хэсэгт Украин, Швед, Франц, Английн шигшээ баг орсон байна.

2012 оны ЕАШТ зургадугаар сарын 8-нд эхэлж долдугаар сарын 1-нд дуусна.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих