ФОТО: “Дахин тэвчихгүй” тайван жагсаалд Солонгос дахь Монголчууд нэгдлээ

19089Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насанд нь халдах, зүй бусаар тамлан зовоох, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх зэрэг байж боломгүй хэргүүд олон нийтэд нээлттэй сонсогдох болсон тул нийгэм тэр чигээрээ эмзэглээд буй.

Тэрээр энэ сарын 12-13-нд шилжих шөнө Замын-Үүд хотод ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчиндсэн онц ноцтой хэрэг гарч, нийгмийг тэр чигт нь цочирдуулсан.  Тэгвэл уг үйлдэл болон хүүхдийн хүчирхийлэлтэй “зэрлэг нийгэм”-ийг эсэргүүцэж Монголчууд “Дахин тэвчихгүй”  уриатай тайван жагсаал хийлээ.

Орон даяар өрнөсөн тайван жагсаалд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууд мөн нэгдэн тус улсын Сөүл хотын “Монгол туан”-ы үүдэнд жагслаа. Тэрбээр жагсаалыг зулуусын төлөөлөл болох Ард Түмний Хүү Б.Ням-Эрдэнэ, оюутан Б.Бат-эрдэнэ, мөн н.Майнбаяр, н.Бүрэнтуяа, н.Наранбилэг, Долгорсүрэн зэрэг хүмүүс нэгдэн зохион байгуулжээ.

Тэд “Бид дахин тэвчихгүй, Эрчүүд удирдагч байж болно, хүчирхийлэг байж болохгүй, Хүүхэд айдасгүй өсөх ёстой, Хүүхэд-Бидний ирээдүй, Бид айж байна, Хуулиа чангалъя” уриан дор нэгдэн жагслаа. Мөн жагсаалд оролцсон Монголчуудаас 1000 гаруй гарын үсэг цуглуулсан байна.

19101 19067

19103 19100 19081 19098 19097 19091 19093 19095 19096 19099 19090 19089 19087 19086 19085 19084 19083 19082 19080 19079 19078 19076 19075Дашрамд дурдахад орон даяар өрнөсөн уг жагсаалыг зохион байгуулагчид Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн юм. Шаардлагын хариуг 7 хоногийн дотор авах хүсэлтээ мөн илэрхийллээ.


URL:

Нэр: Jargal Огноо: 31 March 2018

Солонгост суугаа Монголчууд маань сайн байна.

Сэтгэгдэл бичих