Г.Амарбат гэж хэн бэ?

89c2d62487fd3892f623150126a888db-550x300Л.БЭХ

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг Дубайн гэрээний асуудлаар, Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан  Г.Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан  баривчлан саатуулсан.

Нэр дурдагдаж буй хүмүүсийн  ихэнх нь олны танил. Тоон дотор үсэг гэдэг шиг хэн ч танихгүй, төдийлөн олны өмнө гарч, нэр дурдагдаж байгаагүй  нэгэн нууц ноёнтон байгаа нь Г.Амарбат юм. Түүний тухайд   “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах шатанд байсан гэснээс өөр мэдээлэл хомс. Ямар ажил  хийж байсан,  хаана албан тушаал хашиж байсан талаар “Эрдэнэт” үйлдвэрийнхнээс тодруулах гэтэл  “Мэдэхгүй байна”, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх зэргээр хариулав.

Г.Амарбат нь 2008-2011  онд “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга,  Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан  дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн худалдаа, бараа нийлүүлэлтийн асуудлыг “баздаг” эрх мэдэл бүхий нэгэн байсан гэсэн явган яриа байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон “Шахааны бизнес” хийдэг эрхмүүд түүнтэй уулзах гэж зорьж очдог байсан  гэсэн үг яриа ч дуулддаг юм байна. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс Ч.Улаантай ойр байсан гэцгээж байна.

АТГ-аас үүнийг шалгаж буй асуудал нь   “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нарын “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл аваад, түүнээ төлөөгүйгээс  Лондоны Арбитрын шүүхээс  “Эрдэнэт”-ийг лацдах шийдвэр гаргаад байгаатай холбоотой  хэмээж буй. Энэ асуудал дотор Г.Амарбаттай холбогдож буй  асуудал нь:

  1.    2009- 2010 онд “Жаст групп” ХХК “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан  үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явсан, эсэх…
  2. Зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат гарын үсэг зурсан…
  3. “Эрдэнэт” үйлдвэрийн  удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж, зээл авсан  зэрэг асуудал байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих