Огт өөр тогтолцоотой Оффшорын бүлэглэл

f5c46356597194a5d56aac5cddd9ad4bБНН-ын дарга Б.Жаргалсайханы “Огт өөр тогтолцоотой Оффшорын бүлэглэл” хэмээх шинэхэн бичвэрийг хүргэж байна.

“Намаар дамжаад улс төрд ороод МАН-ын 220, АН-ын 180 мянган гишүүд баяжаагүй л байгаа биз дээ. МАН-ын насаараа зүтгээд орцны жижүүр хийж яваа хөгшчүүл байж л байна. Намд ороод баяждаг, амьдрал сайхан болно гэдэг үлгэр, улс төрийн хүчнүүдийн гишүүдээ олон болгох гэсэн хар пиар л л даа.
Гэхдээ намд ороод дарга нарын нуудаг, хаадаг газрыг долоогоод албан тушаалд очоод авилгалчин болчихсон гарууд байх нь байна. Нам дотор авлигалаа хуваадаг, албан тушаалд хүргэдэг маш том бүлэглэл гэж бий. Тухайлбал АН-д С.Эрдэнийн бүлэглэл, Н.Алтанхуягийн бүлэглэл, Х.Баттулгын бүлэглэл, Ц.Элбэгдоржийн бүлэглэл гэж бий. С.Эрдэнэ,Х.Баттулга, Н.Алтанхуягийн бүлэглэлүүд Ц.Элбэгдоржийгоо дарж авах гээд унтаж амрахаа умартан байлдаж байгаа бололтой. МАН-д М.Энхболд У.Хүрэлсүх, С.Баярын гэсэн бүлэглэлүүд бий. Мөн л эрх мэдэл, төсөл тендерийн төлөө “байлдахаас” бус эх орноо хөгжүүлэх тухай өчүүхэн ч бодох сөхөө алга.
Эдгээр бүлэглэл дээр цоо шинээр “Оффшорын бүлэглэл” нэмэгдэн орж ирлээ. Сү.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар багтана. Оффшорын бүлэглэл яаж ажилладаг вэ гэдэг нь сонирхол татаад байгаа юм. Эрх мэдлийн тойргийн гадна нэг нэгнээ орхино, үлдээнэ гэж үгүй. Мэдэхээс Д.Цогтбаатар л гэхэд ГЕГ-ын даргаар Б.Асралтыг тавьж байгаа юм. Б.Асралт нь Сү.Батболдын эхнэрийн ахын хүүхэд. Мөн асралтын аавыг Бага баян амралтын газрын даргаар тавьж байх жишээтэй. Сү.Батболдын туслах О.Мөнгөншагайг ОНӨААТҮГ-ын даргаар тавьж байна. Эрээний консулд генерал Ч.Амарболдыг зүтгүүлээд дараа Сүхбаатарын дүүргийн ИТХ-ын дарга асан С.Батхуягийг тавина гэх жишээтэй. (Энэ нөхөр хятад хүргэнтэй учир бараадаж байгаа ухаантай) Энэ юуг харуулж байна гэхээр Д.Цогтбаатар Сү.Батболдын туслах, зөвлөх, ах дүү хамаатан саданг нь ажилд оруулна. Нөгөө талдаа Ц.Мөнх-Оргил нь Цогтбаатарынхаа арыг хамгаалах, хамаарал бүхий хүмүүсийг нь ажилд оруулах зэргээр ажиллаж байх жишээтэй. Яг ийм схемийг Масончууд, Бильдербергийн танхимынхан хэрэгжүүлдэг. Шоронгийн хэллэгээр бол “Гал хам”-ууд шиг бие биедээ санаа тавиастай. Яг цусан төрөл шиг гинжин тойрогт “Оффшорын бүлэглэл” зогсож байна. Энэ Оффшорын бүлэглэл С.Эрдэнэ, М.Энхболдын бүлэглэлээс ч бат бөх, чанд нууц тогтолцоотой юм”.


URL:

Сэтгэгдэл бичих