Хавдрын эсрэг эмийн үнэ 2013 оноос хойш 15 дахин нэмэгджээ

19ec762e248502ffeb6f946bd9b91898d156920cХавдрын эсрэг үйлчилгээтэй “Ломустин” хэмээх эмний үнэ АНУ-д 2013 оноос хойш 1400 хувиар нэмэгджээ. Тиймээс Сенатын хэсэг гишүүд үнийн өсөлтийн шалтгааныг мөрдлөн шалгахаар болсон байна. Тэд эхний ээлжинд эмийг үйлдвэрлэдэг “Tri-Source Pharma” компанийн тэргүүн Роберт Дикричид захидал бичиж, үнийн өсөлтийн шалтгаан, уг эмийг бүтээхэд гардаг зардал болон олдог ашгийнхаа талаар мэдээлэл өгөхийг шаардсан байна.

Тус компани ломустиныг үйлдвэрлэх эрхийг 2013 онд өөр компаниас авч байсан аж. Тэр үед нэг капсул нь 50 ам.доллар байсан бол одоо 768 ам.доллараар зарагдаж байгаа ажээ.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих