Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглолтой автомашин гардуулан өглөө

29793355_1481394385302838_390509456028336128_n_20180405034707Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэгдсэн 9 дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд тусгай тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өгөх арга  хэмжээ өнөөдөр буюу  2018 он 04 сарын 05-ны 11:40 цагт Сүхбаатарын талбайд боллоо.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, төлөөлөгч Д.Баярсайхан, Ш.Үнэнбат, Д.Мөнхбат,  Ё.Цацралтуяа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, ЦЕГ-ийн Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа  Р.Отгонжаргал,   Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

 Энэ үеэр НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба “НИТХ, Нийслэлийг ГХУСАЗЗ-ийн зүгээс иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах орчиныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийг  таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагад чиглэл өгч олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Энд олгогдож байгаа 17 автомашиныг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг  2017 оны 11 сард НИТХ-аас тогтоол гарган Нийслэлийн төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. 2018 онд Нийслэлийг ГХУСАЗЗ-өөс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн олон ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсүүдэд автомашин олгох, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, гудамж талбайг камержуулах гэх зэрэг олон ажлыг нэрлэж болно. Ямартай ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн байгуулагын ажилтан албан хаагчдын албан ажлын орчин нөхцөл,  техник, хэрэгслийг сайжруулах, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бид 9 дүүргийнхээ цагдаагийн хэлтэст парк шинэчлэл хийж, эдгээр тусгай тоноглолын авто машинуудыг өнөөдөр гардуулан өгч байна” гэв.

  Үүний дараа арга хэмжээнд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргүүдийн  цагдаагийн хэлтсээс хүрэлцэн очиж,  албаны автомашиныг  тухайн  дүүргийн хэлтэст хүлээлгэн өгөхийг урьсаны дагуу арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид өөр өөрсдийн сонгогдсон дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хөдөллөө.

НИТХ-ын ХМОНХТ


URL:

Нэр: 5 Sex Positions You Need to Try If Your Partner Has a Long Penis Огноо: 10 August 2019

Aug 3, 2010 -

Сэтгэгдэл бичих