Мөнгө хайсан Мега төсөл

15229456405ac64e68d913eЕрөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-12 ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал үр дүнтэй болох эсэхээс томоохон төслүүдийн хувь заяа шууд хамааралтай. Тодруулбал 2008 оноос хойш 10 дахь жилдээ ярьж буй Тавантолгойн төмөр зам буюу “Шинэ төмөр зам” төсөл, Улаанбаатар хотыг өмхий үнэрээр утаж буй “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинэчлэх төслийг ажил хэрэг болгох санхүүжилттэй холбоотой асуудал энэхүү айлчлалын хүрээнд яригдана. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барих 400 сая ам.доллар, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 300 сая ам.доллар аль аль нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт байхгүй. Өрийн тааз дээд цэгтээ хүрсэн учир бонд гаргаж хөрөнгө босгох боломжгүй болсон. Тиймээс мега төслүүдийг хөдөлгөх мөнгөний эрэл БНХАУ-д үргэлжлэх аж.

 “Өрийн тааз дээд цэгтээ хүрсэн учир төмөр зам барих мөнгө Засгийн газарт байхгүй

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам дээр бодитоор ярих ёстой. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн Зам, тээврийн хөгжлийн сайд гэдэг утгаараа хийнэ гээд ярих амархан. Бодит байдлыг дүгнэх хэрэгтэй. Төмөр замын бодлого гэж гарсан.  Энэ бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг зайлшгүй хийх ёстой. Хэрвээ мөнгө нь байгаа бол өнөөдөр тавиад явчихна. Гэтэл мөнгөө хаанаас босгох уу. Засгийн газар дээр мөнгө босохгүй. Өрийн тааз нь дээшээ гарчихсан. Төмөр зам барих мөнгийг хаанаас босгох вэ гэхээр уурхай дээрээс л босгоно. Тавантолгойтой уяж байж төмөр замаа ярихгүй бол Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн мянга яриад төмөр замтай болохгүй. 300-400 сая ам.доллар хэрэгтэй байгаа. 60% гүйцэтгэлтэй даланг бид 200 сая ам.доллараар хийгээд ажил зогсчихоод байгаа.

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авч чадах эсэхээс шууд хамааралтай

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн: Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар Засгийн газраас үүрэг даалгавар өгсөн. Энэ бүтэн сайнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилж цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар баримт бичигт гарын үсэг