Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙ АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ УИХ ҮЗЭЖ БАЙНА

olloo_mn_1523325282_uihСүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал гол анхаарал татаад байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн чуулганаар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д өгсөн ч “өвгөн” намынхан нь түүнийг өрөвдөж хайрлаад, хамгаалаад хир халдаасангүй. Өөрөө намынхаа ах, эгч нараас намайг авч үлдээч хэмээн уйлан хайлан гуйсан сурагтай.

УИХ-ын Халдашгүй дэд байдлын хуралдаанаар гишүүний эрхээс нь чөлөөлөх эсэхийг хэлэлцсэн ч хуулийн мухардалд орлоо гэсэн шалтгаанаар эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэнгүй. Хууль тогтоох төрийн дээд байгууллага байж хуулийн мухардал яриад суух ойлголт байхгүй гэсэн тайлбарыг ч өчигдөр Ардчилсан намаас мэдэгдсэн. Тус намаас МАН гэмт хэрэгт холбогдсон хүнээ хамшаалах биш, хариуцлага тооцоод явуул хэмээн ацаглаж эхэллээ. Дангаараа эрх барьж байгаа намынхан ч залуу гишүүнийг өмгөөлж, хамгаалаагүй, хариуцлага тооцно гэх.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор мухардалд орсон энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг АН-ынхан болон олон нийт хүсч шахаж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд орсон. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн хуулийн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар өчигдөр хүргүүлжээ. Санал ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байна.

Ийнхүү хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гишүүнд зориулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, өөрт нь зориулж хууль батална гэдэг үнэхээр эмгэнэл юм. Эрх барьж байгаа намынханд ичих нүүр, хэрэгт холбогдсон эрхэм гишүүнд ч алдаагаа ухаарах ухамсар гэж алга даа.

О.Сайхан
olloomn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.