СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “ЭЛГЭН ТАРАГ”, “ГОЁ” ТАРАГНААС ГЭДЭСНИЙ САВХАНЦАР НЯН ИЛЭРЧЭЭ

nynТараг нь уламжлалт цагаан идээний хэрэглээнээс салж төрөл бүрийн жимсний охиор баяжин амттаны ангилал руу шилжиж байна. Өдөр ирэх тусам тарагны нэр төрөл нэмэгдсээр байгаа ч  хүнсний аюулгүй байдал, чанарын асуудалд анхаарлаа хандуулъя.

С1 телевизээс мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Чанарын эрэлд” нэвтрүүлгээр зургаан төрлийн таргийг шинжилгээнд хамруулсан юм. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр элгэн тараг, мөөний цөцгийтэй тараг, дээж тараг, гоё тараг, үлэмж органик тараг монфрэшийн бүтээгдэхүүнээс дээж авч үзхэд элгэн болон гоё тараг чанарын үзүүлэлтээрээ бусдаасаа хэвийн үзүүлэлттэй гарсан ч гэдэсний эмгэг үүсгэгч буюу савханцар нян бага зэрэг илэрсэн гэж байв. Түүнчлэн мөөний тараг стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн бол үлэмж тарагны савлагаа баталгаагүй гэж үзжээ. Дотоодын үйлдвэрлэгчид ихэнх таргийг хуурай сүүгээр үйлдвэрлэдэг атал шошгон дээр үнээний цэвэр сүүний тараг гэж хаягладаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр юм байна. Мөн тараг нь хагас өдрийн дотор исдэг байсан бол сүүлийн үеийн тараг исэхээ больсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.