Жүжигчин Б.Баярмаа нөхрөө хэрэгт холбогдож байх зуурт МУГЖ Г.Ариунбаатарын хүүхдийг төрүүлсэн үү?

download (1)“Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин Б.Баярмаа дунд сургуулиа төгсөөд Багануур мисс болсон түүхтэй. Харин сурагчийн ширээнээс эхтэй нууцхан үерхлээ өнөө хэр нь дурсдаг жүжигчин бүсгүй, дуучин Б.Анхбаяр буюу A Cool хоёрын хайрын холбоог Багануурын охид залуус андахгүй мэддэг ажээ. Сургууль, дүүрэгтээ үлгэр жишээ бөгөөд хамгийн сайханд тооцогдож явсан эл хос хэдийнэ  тус тусынхаа амьдралыг зохиосон билээ.

Нэгэн цагт түүний харцанд торж, хайрыг нь булаасан адтай залуу A Cool чухам юуны учир ийм сайхан бүсгүйг алдах болсон шалтгаан тодорхойгүй хэвээр байдаг. Дуучин залуу маань өдгөө хөөрхөн хүүгийн аав болсон бөгөөд олон сайхан хит дууг нь зохиож өгсөн авьяасаг бүсгүйтэйгээ ханилсан гэдэг.

Харин жүжигчин Б.Баярмаа хэдийнэ гурван охиноо өсгөж буй өнөр бүлийн эзэгтэй болсон ч түүнд хайраа илчлэх залуусын тоо цөөрөөгүй гэдэг. Хамгийн сонирхолтой нь, кинонд тоглохын сацуу нөхөртэйгээ хамтран багахан бизнес эрхэлдэг тэрбээр саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Өмнө нь дуучин A Cool-тэй үерхэж байгаагүй” хэмээн тас мэлзэж орхих нь тэр. Анх олонд танигдаж байх үедээ ярьсан түүний энэ түүх хэвлэлийн шар хуудаснаас арилаагүй байхад жүжигчин Б.Баярмаа сэтгүүлчийг буруутгаж суугаа нь ямар учиртай юм бол доо…

Жүжигчин Б.Баярмаагийн нөхрийг Н.Ариунболд гэдэг. Тэд гэр бүл болоод аль хэдийн гурван охины ээж, аав болцгоосон.

Гэвч сүүлийн үед жүжигчин Б.Баярмаа дуучин Г.Ариунбаатартай гэр бүл болсон гэх мэдээлэл гарах болоод байгаа билээ. Үүнд итгэх хүн ховор байсан ч тэдний ойр дотныхны ярьж буйгаар энэ мэдээлэл үнэн болж таарлаа шүү.

Тодруулбал, өнгөрсөн намар Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Энэ хэрэгт нийт 30 гаруй хүн холбогдсон бөгөөд зарим нь зарж борлуулдаг хүмүүс байсан аж.

Тэдний дунд жүжигчин Б.Баярмаагийн нөхөр Н.Ариунболд, “Guys” хамтлагийн гишүүн асан Х.Бат-Ундрал,”Ice top” хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаяр нар байсан гэдгийг тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байлаа.

Тэгвэл энэ хэргээр Б.Баярмаагийн нөхөр хар тамхины хэрэгт холбогдож, харин дуучин Г.Ариунбаатар эхнэрээсээ салж, Б.Баярмаатай хамтран амьдарч тэд саяхан шинэ хүнээ хүлээж авсан гэх мэдээлэл байна.

М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлснээр МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23-хан насандаа хүртсэн Г.Ариунбаатар ард түмний хайртай хүүгийн нэг билээ. Сайн бүхэнд саар мундахгүй гэдэг шиг уран бүтээлийн олз омог дүүрэн яваа ч хувийн амьдралынх нь талаар сайн муу олон мэдээлэл газар авах болов. Сүүлийн үед гавьяатыг жүжигчин Б.Баярмаатай хамтран амьдарч байгаа тухай амтай болгон шуурсан. Гэвч хос хоёр энэ талаар нэг ч удаа ам нээгээгүй бөгөөд жүжигчин Баярмаа саяхан амаржиж, хүүтэй болсон тухай ойрын эх сурвалж мэдээлэлж байгаа юм.

Shuurhai.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 19 April 2018

тэнэг ямар хачин хүмүүс бэ.Энэ гэр бүл үр хүүхэд хань хамгийн чухал шүү дээ??? Нэрээ боддогүй.

Нэр: cloud mining own pool Огноо: 29 July 2018

Shayne Les fainГ©ants ont toujours des solutions pour Г©viter de se bouger. Quatre

Сэтгэгдэл бичих