Нисэхийн замд гарсан ослын улмаас хоёр хүн амиа алджээ

25ef540ee9e36854c16b986c38dc1c02Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр хоёр автомашин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн амиа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.

Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагчид очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж амиа алдсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн. Иргэн А ГССҮТ хүргэгдэх замдаа амиа алджээ.

Мөн автобусанд зорчиж явсан 12 настай эмэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих