Бөхийн өргөөнд хүн нас барлаа

66ee28c087d223a892e4421b1f3273b1Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол бөхийн өргөө болон, Мишээл экспо төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг найман хоногийн өмнө хүргүүлсэн. Тодруулбал, зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглож байгаа.

Үүнийг Монгол бөхийн өргөөний  удирдлага үл тоомсорлон өчигдөр ахмад нас настнуудад зориулсан “Дуулах өдөр” цэнгүүнийг зохион байгуулсан байна. Энэ үеэр 60 орчим настай эмэгтэй ухаан алдаж, нас барсан байна.

Хэрэг болсонтой холбоотойгоор яг одоо Бөхийн өргөөнд цагдаагийн байгууллагаас ажиллаж байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.