Нийслэлийн бүсээс малаа гаргаагүй иргэдэд хариуцлага тооцно

21-1-1140x570Нийслэлд мал амьтны гоц халдварт өвчин болох шүлхий гараад удаж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Төмөрбаатарын үхэрт шүлхий өвчин илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан байгаа юм. Одоо тус газарт хорио цээрийн дэглэм үргэлжилсэн хэвээрээ байна.

Нийслэлийн нэг сая иргэний эрх ашиг, эрүүл мэндийг бодож хориглосон бүсээс бэлчээрийн мал аж ахуйг гаргах ажлыг ирэх сарын 01-ний дотор зохион байгуулахыг хотын дарга С.Батболд холбогдох газруудад үүрэгдсэн байгаа. Харин энэ хугацаанд нийслэлээс малаа гаргаагүй иргэдэд хариуцлага тооцно гэдгийг Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.