Дүүргүүдийн газрын алба маргааш буюу бямба гарагт ажиллана

73c1c5d46dc8c1a5d843de91c9ff1825_1200Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаатай холбоотойгоор дүүргүүдийн газрын албаны ачаалал эрс нэмэгджээ. Тиймээс дүүргүүдийн Газрын алба энэ сарыг дуустал бямба гарагт 9.30-16.30 цаг хүртэл ажиллаж байхаар боллоо. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэхийг чуулганаар хэлэлцэж шийдэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих