“Д.МУРАТ ГИШҮҮН ХЯТАД УЛСЫН ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ”

batbayrБаян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэй УИХ-ын гишүүн Д.Муратыг бэлгийн дарамт үзүүлж, ёс бус хэллэгтэй мессэжээр дарамталсан гэж олон нийтэд мэдээлсэн. Энэ явдлын дараа түүнд Д.Мурат гишүүн “гар хүрч” хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Иймд түүнийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангийг үндэслэн шалгаж, яллагддагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Б.Бахытгүл эмэгтэйн өмгөөлөгч Г.Батбаяр хэрэгт холбогдсон Д.Мурат гишүүнийг хоёр эхнэртэй байх магадлалтай гэдгийг хэлжээ.

Тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Д.Мурат бол гэр бүлийн хувьд тогтворгүй хүн юм байна, Хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байж болзошгүй, хоёр эхнэртэй байх магадлалтай, диплом нь хуурамч байж магадгүй гэх мэт үндэслэлээр бид хардаж байгаа. Д.Муратын эхнэр нь Хятад улсын иргэншилтэй байснаа Казакстаны иргэн болчихсон одоо Алмата хотод амьдарч байгаа. Гэтэл одоо Монгол Улсын иргэнтэй гэр бүл байна. Хэрэв Д.Мурат гишүүн Хятад улсын иргэнтэй гэрлэсэн бол Хятадын хүргэнд тооцогдоно. Үүнээс гадна тэр хүн Баян-Өлгий аймагт “Шанагатын уурхай”-н лиценз эзэмшиж байна. Энэ ордын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу авагдсан эсэх олон асуудал бий” гэжээ.

УИХ-ын гишүүн Д.Мурат яллагдагчаар татагдсан гэдгээ сэтгүүлчэд өчигдөр хэлсэн бөгөөд мэдүүлгээ өгсөн гэж тайлбарласан юм. Мөн тэрбээр энэ бүхнийг цаг хугацаа харуулна гэжээ.

Updown.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 April 2018

Олон эхнэрийг зөвшөөрдөг юм биш үү?

Нэр: Abogados De Accidente Огноо: 29 October 2018

Its such as you learn my thoughts! You appear to know so much about this, such as you wrote the guide in it or something. I believe that you simply could do with a few p.c. to power the message house a little bit, but other than that, that is excellent blog. A great read. I’ll certainly be back.

https://www.youtube.com/watch?v=Ua7HgnBB5gY

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.