Биеэс ялгарагч шингэнүүдийн тухай итгэмээргүй баримт

header_image_2vfvQSk

Шүлс- Хүний аманд 24 цагийн турш ялгардаг, байгалиас заяасан шингэн шүүрэл.

1Шүлс гоожих

Шүлс гоожихХүн өдөрт 1,5 л шүлс ялгаруулдаг

Шүлс нь шүлсний булчирхайнаас ялгарах бөгөөд 99.5% уснаас тогтдог бол 0.5% нь төрөл бүрийн протейноос бүрдэнэ. Энд электролит буюу давс агуулагддаг. Дээрх протейнуудын тал хэсэг нь шүлсээр дамжуулан шүд болон буйлыг гайхалтай цэвэрлэх шидтэй бол үлдсэн протейнууд мөөгөнцөр болоод нян бактерийг устгадаг.

- Хэлийг норгож, аливаа зүйлийн амтыг мэдрэхэд тусалдаг

Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг. Идэж буй хоолоо сайн зажилах нь нянг устгаж элдэв өвчин үүсэх чадварыг үгүй хийдэг байна. Түүнчлэн, ааруул, ээзгий хүлхэсний дараа шүлс кальцаар баяжиж, шүлс ялгаралтын хэмжээ ихсэж байгаа нь шүдийг эрдэсжүүлэхээс гадна, амны хөндийн механик цэвэрлэгээг сайжруулж шүд цоорлын өвчин ба шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Шүдний эрдэсжилт нэмэгдсэнээр паалан улам бэхждэг.

- Шүлс нь бодис задлах үүрэг гүйцэтгэдэг

Тухайлбал, чихэргүй хуурай хүнсийг зажлаад л байвал чихэрлэг амттай болно.

- Шүлсний найрлагад залуужуулах фермент агуулагддаг

Нас ахиж, хөгшрөх тусам эд эсүүд үхжиж байдаг. Харин үүнийг шүлс нөхөн төлжүүлдэг. Гэвч 60 настайд хэлэн дээрх амт мэдрэх ферментүүдийн тал нь үгүй болдог байна.

21 миллитр шүлсэнд ойролцоогоор нэг саяас дээш нян агуулагддаг

1 миллитр шүлсэнд ойролцоогоор нэг саяас дээш нян агуулагддагБиеийнхээ шингэний 6-10 хувийг алдахад оюун ухаан хэвийн бус болж, ухаан алдах шинж илэрдэг бол 10 хувийг алдсан үед ярих чадвар алдагддаг

Харин 12 хувийг алдахад зүрх зогсдог ажээ. Хөгжиж буй хот, хөдөө суурин газар гэлтгүй бор хоолонд орж буй хүүхдэд амнаасаа хоол зажилж өгдөг. Энэ нь буруу бөгөөд амны хөндий их нян агуулдаг.

3Хүн уйлахад нүүрний 47 булчин оролцдог аж

Хүн уйлахад нүүрний 47 булчин оролцдог ажИнээхэд дөнгөж 17 булчин оролцдог болохыг эрдэмтэд тогтоожээ

 

Хэн нэгэн эр таны хажууд нулимсаа дусгавал…

Нулимсаа дуслуулах үзэгдлийг 100% гэж үзвэл, эрчүүд 38%-д нь ямар нэгэн зүйлээр бахдах, бардамнал сэтгэлд нь хурсан болон бусад хүчтэй сэтгэл хөдлөлийн үед нулимс гадагшилдаг. Харин 23% өвдөлт хүчтэй мэдрэх үед байдаг бол хайр дурлал, хардалтаас болж 20%, аз жаргалтай бол 15%, хэн нэгний үхэл, гашуудал тохиох үед 14% нь нулимс болон гадагшилдаг байна.

 

4Хүн амьдралынхаа турш дунджаар 70 л нулимс гадагшлуулдаг

Хүн амьдралынхаа турш дунджаар 70 л нулимс гадагшлуулдагАливаа зүйлд уярч, өрөвдөх гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлийн үед нулимс гадагшлах нь 71%-тай байдаг

Нулимсаа гадагшлуулах үзэгдлийг хувиар илэрхийлбэл,

Эмэгтэйчүүдэд хайр дурлалын асуудал нөлөөлөхөд 42%

- Шарх болоод өвдөлтийг мэдрэхэд 36%

- Сэтгэл хөдөлгөм үйл явдлууд 29%

- Уурлаж бухимдснаас болж 22%

- Гашуудал, зовлон бэрхшээл тохиоход 21% байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.