М.ДАВААЖАРГАЛ: ААВЫГАА АМЬД СЭРҮҮНД НЬ БАЯРЛУУЛСАНДАА Л СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВДАГ

19724

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. Түүний аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа дөрөвдүгээр сарын 9-нд бурхны оронд заларсан.

Хакүхо аварга сэтгүүлчдэд “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байсан. Харамсалтай.” хэмээн сэтгэлээ хуваалцжээ.

Ингээд Хакүхо аваргын ярилцлагуудаас аавынхаа тухай ярьсныг онцлох эшлэл болгон хүргэж байна.

Миний амжилтын замд багахан зовлон бэрхшээл байсан. Гэхдээ түүнийг аавынхтайгаа жишихэд ахадна.
Аавтайгаа адил хөдөлмөрийн баатар цол авах гэж байгаагаа дуулаад мэдээж баярласан л даа. Гэхдээ миний хөдөлмөр зүтгэл, урсгасан хөлсийг аавынхтайгаа харьцуулах аргагүй.
Аав хаана явна, би тэнд байдаг байсан. Аавыг наадмын бэлтгэлдээ гарахад нь дагаад л явдаг байлаа.
Хоёр жилийн өмнөөс эхлэн аавын минь бие тэнхээрхүү байх болсон. Ямартай ч аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулсандаа л сэтгэл хангалуун байгаа.

Би багаасаа л бөх болно гэж боддог байсан. Аавынхаа хүрч чадаагүй амжилтад хүрч, аваагүй медалийг нь авна гэж боддог байлаа. Аав минь олимпийн мөнгөн медальтай, би чөлөөт бөхөөр барилдаж олимпийн аварга болно гэж боддог, мөрөөддөг хүүхэд байлаа. Гэтэл өнөөдөр хувь заяаны эрхээр ч гэх юм уу, азтай завшаанаар ч гэх юм уу сүмод ороод явж байна. Төрөл нь өөр ч, тэмцэл гэдэг утгаараа хоёулаа л бөх. Тийм учраас би өнөөдөр мөрөөдлөө биелүүлж явна л гэж боддог.
Аав минь аварга болохоор тэр хүнийг багаасаа дагаж, хажууд нь өссөнийн хувьд сурсан, мэдсэн зүйл их бий.
Аавынхаа 44-ний жил дээр гарсан болохоор эрх талдаа. Манай аав бас аавынхаа 44-ний жил гарсан, айлын 11 хүүхдийн нэг.
Аав надад олон таван үг хэлдэггүй юмаа. Хаа