Ч.Бээжинхүү нь төрийн албан хаагчийг луйврынхаа хэрэгт зүтгүүлэхээр “тавин байр өгнө” гэж худлаа амлаж явна

30185106_2262340350752341_1451796145_nСүүлийн үеийн мэдээлэл гэвэл залилан мэхлэгч Ч.Бээжинхүүгийн зарим хэрэг нотлогдож эхлээд байна. Жишээ нь 2018 оны 03-р сарын 05-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн танхимд болж өнгөрөв. Энэ нь иргэн Пүрэвтогтох гэдэг хүнд Зайсан дахь будлиантай байсан газраас 0,5 га газар дур мэдэн зарж, 50 мянган ам.доллар бэлэн аваад өвөртөлчихсөн цэвэр залилангийн үйлдэл байлаа. Уг газар нь гурван хэсэг газар бөгөөд Ч.Бээжинхүү нэг хэсэг 0,5 га газрыг нь Пүрэвтогтох гэдэг хүнд 100 мянган ам.доллараар зараад 50 мянган ам.долларыг нь аваад хармаалчихжээ. Тэгээд үлдсэн газрыг нь дахиад өөр хүнд дамлан зарах гээд явж байсан байна. Ямартай ч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх Ч.Бээжинхүүг түмэн буруутай болохыг нотлон шүүж, иргэн Пүрэвтогтохтой холбоотой 50 мянган ам.доллар, мөн түүнд зарсан газар дээр хашаа барьсан 3000 ам.доллар, нийт 53 мянган долларыг иргэн Б.Лхагвасүрэнд төлж барагдуулах шийдвэр гаргажээ. Ингэж залилан мэхлэгч Ч.Бээжинхүүгийн далай шиг арвин их залилангийн үйлдлээс зарим нь шийдэгдэж эхлээд байна. Мөн Ч.Бээжинхүүг 400 мянган ам.доллар залилж авсан болохыг шүүх саяхан нотлов. Бээжинхүүгийн зарим нэг увайгүй үйлдлүүдээс хүмүүс сэрэмж аваасай гэх үүднээс “Ноцтой мэдээ” сонины 2017 оны №30 дугаарт “400 мянган ам.доллар идэж луйвардсан Ч.Бээжинхүү гэгчийг төрийн томчууд улам өөгшүүлж байна” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн билээ. Гэтэл үүний дараа Чойжлоо овогтой Бээжинхүү гэгч эмэгтэй “Намайг ор үндэсгүй гүтгэж нэр хүнд гутаалаа. Би тэр Лхагвасүрэн гэгчээс сохор зоос ч аваагүй. Харин тэр Лхагвасүрэн гэдэг чинь өөрөө жинхэнэ луйварчин. Ядарсан эмэгтэй миний газрыг сохор зоос ч төлөлгүйгээр зүгээр л луйвардаад авчихсан. Одоо танай сонин залруулга гаргаж өг…” гэх зэргээр хэд хоногийн турш утсаар зандарч, мессежээр дарамталж, энд тэнд уулзая хэмээн гуйж гувшиж, мөн ч их сүр бадруулжээ. Гэвч бүх зүйл баримтын дагуу бичигдсэн болохоор сониныхон түүнээс айс ангүй. Бээжинхүүд 2007 оны 11-р сарын 2-ний өдөр Зайсангийн аманд байрлалтай 3,3 га газрын төлбөр нийт 650 мянган ам.доллар төлөхөөс урьдчилгаа 400 мянган ам.доллар өгөв. Мөнгө хүлээлгэн өгсөн Б.Лхагвасүрэн. Мөнгө хүлээн авсан Ч.Бээжинхүү… гэх мэт. Үүн дээр Ч.Бээжинхүүгийн гарын үсэг ч дурайж байх аж. Мөн 2007 оны 11-р сарын 01-ний өдөр Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоо, Ч.Бээжинхүү нарын дунд байгуулсан харөнгө оруулалтын гэрээ байх бөгөөд энд мөн л Ч.Бээжинхүүгийн гарын үсэг, паспортын хуулбар зэргийг нотариатын газар баталгаажуулжээ. Хамгийн гол асуудал нь Ч.Бээжинхүүг иргэн Б.Лхагвасүрэнгээс 400 мянган ам.доллар авсан болохыг шүүх саяхан албан ёсоор тогтоожээ. Тиймээс цаашдаа Ч.Бээжинхүү “Би 400 мянган доллар ерөөсөө аваагүй” гэж хаана ч, хэнбугайд ч хэлэх эрхгүй болж байгаа юм. Гэтэл бас болоогүй ээ. Мөнөөх Ч.Бээжинхүү чинь сүүлийн үед маш хачин авир гаргадаг болжээ. Жишээ нь мань хүүхэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт ажилладаг нэгэн албан хаагчийн тархийг барьж, Б.Лхагвасүрэнгийн эсрэг турхирчээ. Жишээ нь тэрбээр “Зайсанд байгаа манай компаний барьсан барилгыг Лхагвасүрэн гэдэг хүн дээрэмдээд авчихлаа. Энэ хүнээс манай барилгыг салгаж аваад өгчихвөл чамд маш их ашигтай. Төрийн нэр ашиглаад Лхагвасүрэн гэдэг хүнийг ямар нэгэн аргаар дарамталж байгаад Зайсанг ийн газрыг надад аваад өгөөч. Энд гурван зуугаад байр бүхий том барилга баригдсан байгаа. Хэрвээ энэ газрыг байртай юутай хээтэй нь аваад өгч чадвал чамд тавин байр өгнө” гэх зэргээр худлаа хэлж төрийн албан хаагчийг луйврынхаа үйлдэлд хүчин зүтгүүлэх гэж оролджээ. Төрөөс төрсөн тэмбумтанууд гэгдэг зарим хүн гэв гэнэт баяжсан байдаг. Төрийн хүнд нударгыг ашиглаад арай ийм маягаар баяждаг юм биш байгаа даа. Төрөөс төрсөн тэрбумтануудыг Ч.Бээжинхүү мэтийн арга зальтай хүмүүс ингэж өөгшүүлдэг байж ч болох юм. Харин дээр өгүүлсэн төрийн албан хаагч Ч.Бээжинхүүгийн зальт арганд тархиа бариулж алийгаа алдаагүй нь бас яамай. Өмнө нь Ч.Бээжинхүү нэр хүндтэй хоёрыг хоёр генералыг ийм маягаар өөрийнхөө төлөө зүтгүүлж, цаад хоёр нь ч төдөлгүй Ч.Бээжинхүүгийн булхайтай үйлдлийг мэдэнгүүтээ түүнээс арай гэж салж амжсан байдаг юм. Ер нь цаашдаа төрийн байгууллагын хүмүүс ялангуяа энэ хуулийн өмгөөлөгч, хуулийн шийдвэр гаргадаг хуульч нар арга зальтай элдэв хүмүүст ингэж тархиа бариулж баймааргүй санагдана. Учир нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар амлаж, зальдаж, хууль бус үйлдэл хийлгүүлдэг ийм сүлжээ Монголд нэгэнт бий болчихжээ. Ерөөсөө л бусдын эд хөрөнгийг хуулийн цоорхой ашиглаж байгаад хэн нэгэн зальт этгээдэд олгож, тэндээс төдөн хувийг нь авна гээд улайрч явдаг хуульч нар мэр сэр байдаг гэнэ. Тиймээс сүүлийн үед шүүх дээр голдуу ялагдал хүлээгээд байгаа Ч.Бээжинхүү үхтлээ үхэр буугаа тавив гэгчээр төрийн байгууллагын зарим хүний тархийг угааж, ямар ч ач холбогдолгүй болчихсон өмнөх шүүхийн тогтоолыг үзүүлээд “Би ингээд л хохирчихсон хүн дээ. Лхагвасүрэн гэдэг хүн намайг ингээд хохироочихлоо. Хэрвээ үүнийг надад ашигтайгаар зохицуулаад өгвөл төчнөөн байр өгнө” гэх зэргээр амныхаа зоргоор чалчиж явдаг болсон байна. Тиймээс юу ч ярьж мэдэх, хичнээн ч байр амлаж мэдэх энэхүү Ч.Бээжинхүү гэгчээс сэрэмжилж явахыг Монголын нийт хуульч нарт анхааруулж байна.

Ardchilal.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.