“Бридж” Д.Ганхуяг амьдаараа “үхэж”, Номуундарь гадаадад амьдрахаар явсан гэв үү

37УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин мэдэгдэл хийж, өөрийгөө нэр бүхий олны танил эрхмүүдэд хүчиндүүлсэн хэмээн мэдэгдсэн байдаг. Зөвхөн энэ хэрэг ч биш хүчирхийлэлийн гэмт хэргүүд шил дарааллан гарах болсон нь нийгмийг тэр чигт нь айдаст автуулаад байгаа нь нууц биш.Энэ бүхэнтэй тэмцэхээр ард иргэд 3 сарын 31-ны өдөр жагсаал зохион байгуулсан юм. Уг жагсаалын талаар болон Номуундарь охины талаар “Буян”-ийн Жаргалсайхан ийн хэлжээ.

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ОХИДЫГ ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙН ХАНА ХЭРЭМ БОСГОЁ…

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн охин Номуундарь гадаад руу гарч амьдрахаар боллоо. Тэр охин хүчирхийлэгчээс илүү хууль хяналтын байгууллагын хүнд суртал (Прокурор эмэгтэй “Номуундарь худлаа хэлсэн ч гэх шиг…) хэвлэл мэдээллийн дайралтыг тэссэнгүй явлаа. Зарим нэг нөхдүүд “Ганхуягийг бурхан шийтгэлээ, үйлийн үрээ амслаа. Номуундарийн ийм зураг, хөрөг бичлэг байна” гээд байхаар хад чулуу ч тэсэхгүй. Хөөрхий аав Д.Ганхуяг амьдаараа үхэж архиа сэтгэлээ зогоосон нэгэн болж хувирчээ.
Хүчирхийлэгчийг бус хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүл, нялхуудыг хамгаалах сэтгэл зүрхний хана хэрэм хэрэгтэй. 1,8 сартай хүүхдээ араатанд яргалуулсан аав ээжийг “Арчаагүй, хараа хяналтгүй” гэж дайрах юм. Битгий тэг л дээ. Номуундарийг нэрээ өөрчлөхөд төр засаг хүндрэлгүй, элдэв бичиг нэхэх шаардлагагүй байх ёстой. Залуус маань хүчирхийллийн эсрэг жагсаж байна. Тэд тэмцэж сурч байна. Та нар “Бандаашаа татахгүй бол бид Монгол даяар босно” гэдгээ харууллаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийг ичтэл залуус дуу хоолойгоо хүргэлээ. Тэмцэнэ сурна гэдэг хариуцлагатай амьдрах эхлэл юм шүү. Та нартаа баярлалаа…

Amjilt.com


URL:

Сэтгэгдэл бичих