Бакалавраас дээш боловсролтой цэвэрлэгч ажилд авна

5ad00aa26a3c91.61163806“Дээд боловсролтой худалдагч ажилд авна”. Ийм өгүүлбэрийг захын зарын сониноос харж болно. Арай л “Их сургууль төгссөн хүнийг цэвэрлэгчээр авна” гэчихсэнгүй.

Энэ нь манай их, дээд сургууль, тэдгээрт суралцагчдын чанар, чадварыг ямар нэгэн судалгаа, тоо баримтгүйгээр хэлээд өгч байгаа хэрэг. Эсвэл ерөнхий боловсролын сургуулийг худалдагч хийж чадахааргүй чадвартай хүмүүс төгсдөг болж таарах нь.

Монголд төрийн болон төрийн бус өмчийн 101 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийг жилд дунджаар 30 мянга гаруй оюутан төгсдөг. Гэтэл манайд энэ олон цагаан гартнуудыг багтаах ажлын байр байхгүй. Тиймээс ч төгсөгчдийн ердөө 40 орчим хувь нь л ажлын байртай үлддэг аж. 60 хувь нь мэргэжлээ дээшлүүлэн үргэлжлүүлэн суралцаж, Монголын үрсийг маш олон болгоход хувь нэмрээ оруулдаг байна.

Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулийг хэдэн оюутан төгссөнөөс хэд нь ажлын байртай болсон судалгаа алга. Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн үед Засгийн газраас аль салбарт, ямар чиглэлээр, хэдэн оюутан сургахаа тооцож, тэднийгээ ажлын байраар хангадаг байсан. Харин өдгөө ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалт авч, онооных нь үзүүлэлтээр их, дээд сургуульд элсүүлдэг.

Сурагч хамгийн дээд тал нь 800 оноо авах боломжтой бөгөөд тийм оноо авч чадсан нь хүссэн сургуульдаа элсэх эрхтэй. Гэвч хамгийн өндөр оноотой элссэн оюутнуудаас шалгалт авахад шаардлага хангахгүй байсныг төрийн өмчийн томоохон сургуулийн удирдлага ярьж байв.

Үүнээс дээд боловсрол эзэмшихээр горилогчид шаардлага хангахгүй байгааг харж болно. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид өөрийнхөө хүсэл сонирхол, ямар чиглэлд амжилт гаргахаа төдийлэн мэддэггүйгээс эцэг, эхийнхээ зөвлөсөн, эсвэл гоё сайхан харагддаг хуульч, эдийн засагч зэрэг мэргэжлийг сэтгэлийн хөөрлөөр сонгодог байна.

Гэтэл эдгээр мэргэжлийн хэдэн жилийн “нөөц” Монголд бий. БСШУЯ-наас жил бүр сургуулиудын хүчин чадал, багшийн хүрэлцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт зэрэгт үндэслэн хяналтын тоог тогтоодог. Гэсэн ч хүн бүрийг ажлын байртай болгох баталгаа тэдэнд байхгүй. Мөн цөөнгүй залуус дээд боловсролыг амьдралаа залгуулах эх үүсвэр бус нэр төдий зүйл гэж боддог.

Дээд боловсролгүй л бол хүн биш болчих мэт нийгмийн сэтгэлгээ бий болсон нь үүний гол шалтгаан. Энэ мэргэжлээр сурвал ажлын байр байгаа эсэх, ямар цалин авах зэргээ судлалгүйгээр дээд боловсролтой, хүний нүдэнд үзүүлэх дипломтой л байвал хамаагүй гэж ханддаг нь дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэх бас нэг шалтгаан.

Нэгэн танил маань тогоочоор ажиллаад олон жил болсон. Салбартаа чамгүй үнэлэгддэг түүнд энэ нь хангалтгүй санагдаж, худлаа ч болтугай, хувийн сургуульд ч атугай дээд боловсрол эзэмшихээр дадаж сурсан ажлаа орхисон.

Үр дүнд нь тэр дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэв. Их, дээд сургууль төгссөн энэ мэт дипломтой ажилгүйчүүд олширсноор Засгийн газраас энэ чиглэлд анхаарч, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд үнэгүй сурган боловсон хүчинг үнэгүй сурган, бас тэтгэлэг олгодог болсон.

Энэ хүрээнд мэргэжилтэй ажилтан олноор бэлтгэж эхэлтэл сонгуулийн саналын багагүй хувийг эзэлдэг оюутнуудад таалагдахын тулд тэдэнд ч мөн тэтгэлэг олгохоор шийдсэн. Ингэснээр их, дээд сургуульд элсэгчид эргээд нэмэгдэж, мэргэшсэн боловсон хүчин цөөрсөн.

Энэ оны эхний нэг сарын байдлаар бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 49.6 мянгад хүрчээ. Эдгээр иргэний 35.8 мянга нь ажилгүй байгаагаас нэг хувийг магистр, доктор, 32.5 хувийг бакалаврын түвшний боловсролтой хүмүүс эзэлж байна.

Өөр нэг судалгаа. Залуучуудын хөдөлмөрийн биржид 2017 онд 90.000 орчим иргэн ажил идэвхтэй хайж бүртгүүлснээс 30 гаруй хувь нь дээд боловсролтой байжээ. Аливаа их, дээд сургуулийн чанарыг төгсөгчдийнх нь ажил эрхлэлтээр хэмждэг олон улсын жишиг бий.

Гэтэл Монголд өнөөдөр улсын нэр хүндтэй их, дээд сургууль дүүргэчихээд хар ажил хийх, эсвэл ажилгүй байгаа тохиолдол ч олон байна. Сургуулиуд жил бүр төгс өгчдийнхөө ажил эрхлэлтийн байдлыг БСШУЯ-нд ирүүлдэг ч тэр нь бодитой бус, үнэн эсэхийг ч шалгадаггүй.

Их, дээд сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөр хамгийн багадаа дөрвөн сая төгрөг. Малчин эцэг, эх мөн л хамгийн багадаа дөрвөн бод, эсвэл 40 бог зарж байж энэ төлбөрийг төлнө.

Үүнээс гадна дотуур байр, хоол, унд, унааны мөнгө гээд урсгал зардлаа тооцвол дахиад хэдэн ч бог, хэдэн ч бодоо зарж байж, хүүхдээ сургана. Ийм их зардал гаргаж дээд сургууль төгсөж, диплом өвөртөлсөн хүүхэд нь ажилгүй байна гэдэг харамсалтай.

Байгаа цөөн хэдэн ажлын байранд тэд гологдож, эсвэл цалинг нь голдог. Төрийн өмчийн сургуулиудын санхүүгийн эх үүсвэрийн 90-95 хувь нь сургалтын төлбөр учраас тэд өмнөх жилүүдэд чанарт бус тоонд анхаарч ирлээ.

Зардлаа нөхөх шаардлагын эрхээр чанараар биш оюутны тоогоор уралдаж, дипломтой ажилгүйчүүдийг их, дээд сургуулиуд ихээр ”үйлдвэрлэж” байсан. Харин дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд энэ байдал өөрчлөгдөж байгаа.

Сургуулиуд судалгааных болохоор зорьж, 2024 онд Азийн шилдэг 100 сургуулийн тоонд багтахаар бэлтгэж буй. Гэхдээ дээд боловсролтой ажилг үйчүүдээр хүрээгээ тэлээд байх юм бол юу л бол.

Erennews.mn


URL:

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

The NBA playoffs now for today, have determined the warriors in the western conference and will compete for a spot in the finals quota, knight still don’t know who his opponent was.However, even in the face of the celtics or the wizards, presumably knight will be
kyrie 4 http://gul.ly/smkwz

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

“I don’t think eastern conference finals will be a long war, knight’s strength is too strong. The celtics nobody with lebron, they even Owen this level of star all have no, they are really no one can stop the knight.
kyrie 4 http://chilp.it/43c0b8f

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

Obviously, the right to occupy a team-high 21.6 shots of Michael Owen, but failed to hit as James scores, this let a person feel, Owen has become a “cancer” of the knight.But many fans also feel,
kyrie 4 https://vtu.cc/kyrie4

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.