ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

19729

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 03-ны өдрийн ээлжит  хуралдаанаараа “Оюутолгой” ХХК, “Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зэрэг уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг бүхэлд нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын  хэсэг байгуулах тухай шийдвэрээ мэдээлж байсан.  Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2018.04.12/ байгууллаа. Тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг мөн байгуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих