У. Хүрэлсүх: Гашуун сухайтад 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулна

19733

Миний ээж аав 2 хоёулаа тээврийн жолооч хүмүүс байсаан. Жолооч хүний зовлон жаргалыг би маш сайн мэднэ. Та бүгдийн нуруун дээр хань ижил, үр хүүхэд, улсын төсөв, нүүрсний экспорт гээд олон ачаа явдаг. Цаашид Гашуунсухайт боомтыг сайжруулж ОУ-ын боомт болгохын тулд 23 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Энэ бүхний үр дүнд тулгамдаж байгаа олон асуудлууд шийдэгдэнэ.

1. Гашуун сухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралт эрс нэмэгдэнэ
2. Үүссэн саад бэрхшээлийг арилгахад 2 тал хамтран ажиллана.
3. Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулна.
4. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кв цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийднэ.

Эрдэнэс Таван Толгой ХК гадаад дотоод бүх өрөө дарж дууссан. Одоо төмөр замд хөрөнгө оруулахад бэлэн болсон байна. Түүнчлэн авто замд хөрөнгө оруулж хосолмол тээврийн урсгалтай болох ёстой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.