С.Эрдэнэ Ч.Сайханбилэгт бүх талын тусламж үзүүлнэ гэв, У.Хүрэлсүх С.Баярыг яах вэ?

718bf6751abcafd26d771e7b1c6ba333Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компаний захирал асан Б.Бямбасайхан нарт эрүү үүсгэн, яллагдагчаар татан, баривчлан шалгаж буй билээ.

Энэ тухай Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө: “Ч.Сайханбилэгийн хувьд гэм буруутай нь тогтоогдох хүртэл АН-ын гишүүн хэвээрээ байна. Шаардлагатай гэвэл намаас бүх талын дэмжлэг, тусламж үзүүлнэ. Улс төрийн зорилгоор, хэлмэгдүүлэх ч юм уу ямар нэгэн асуудал үүсвэл бид улс төрийн тодорхой алхамуудыг хийнэ. Эднээс гадна манай намын харъяалалтай Б.Бямбасайхан, Б.Ариунсан гэх мэт хүмүүс хоригдсон.” хэмээсэн юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд уг баривчилгааны тухай: “”Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү?” гэв. Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнх нь өмнө намын даргаар ажиллаж байсан С.Баярыг өмгөөлөх үү? үгүй гэдэг нь асуулт хэвээр үлдэж буй юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлага тун удахгүй мэдэгдэл гаргах гэнэ.

Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргах үеэр түүний өмгөөлөгч А.Ариунаа: “Миний үйлчлүүлэгч С.Баяр өрөө хэлэхдээ нэг сар баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш ээ. Гэхдээ Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монголын хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорих нь дэлхий нийтэд бидний нэр хүнд унах асуудал үүсэх вий. Оюутолгойн хувьцааны ханш унаснаар эдийн засагт нөлөөлөх юм. Энэ талаас нь харж үзэх хэрэгтэй шүү гэсэн” хэмээсэн юм.

П.Энхмандах

Seen.mn


URL:

Нэр: yaj hun hardagiin be Огноо: 13 April 2018

Hamt hulgai hiisen..ee nuulgax yy

Нэр: ZOCHIN Огноо: 13 April 2018

ENE ERDENE GEJ RETSEDIV TSARAITAI NOVSH OOROO YAJ BAYAJSANAA SHALGUULBAL TAARNA.

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

According to The Fear of The Sword, The knight’s point guard deron Williams is a fan of MMA (mixed), compared to The basketball game, deron prefer to watch The ultimate fighting championship.Deron Williams recently said in an interview, he retired from the NBA
kyrie 4 http://chilp.it/43c0b8f

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

Knight finally written pledge to fulfill a military order!Owen Jefferson suspected the contradiction, huang zhan anger: don’t win playoff team and the team retired showdown between the more and more intense, will the rockets in just eliminated the spurs tomorrow will come and warriors in the first fight
kyrie 4 http://piep.net/kyrie4

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

Yesterday, the wall on the right side 45 live a miserable life in the three points must win.The shooting location is Owen puts up the location of the many times.Today was asked Owen saw wall dead there is what feeling
kyrie 4 http://youl.ink/kyrie4

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

According to The Fear of The Sword, The knight’s point guard deron Williams is a fan of MMA (mixed), compared to The basketball game, deron prefer to watch The ultimate fighting championship.Deron Williams recently said in an interview, he retired from the NBA
kyrie 4 https://vtu.cc/kyrie4

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

The NBA playoffs now for today, have determined the warriors in the western conference and will compete for a spot in the finals quota, knight still don’t know who his opponent was.However, even in the face of the celtics or the wizards, presumably knight will be
kyrie 4 http://gul.ly/smkwz

Нэр: kyrie 4 Огноо: 14 April 2018

The NBA playoffs now for today, have determined the warriors in the western conference and will compete for a spot in the finals quota, knight still don’t know who his opponent was.However, even in the face of the celtics or the wizards, presumably knight will be
kyrie 4 http://ix.sk/YNayh

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.