Э.Бат-Үүл өөрийн эрх ашгийн төлөө жагсаал дэмжив үү

100_500x500Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн эрх ашгийн төлөө жагсаал дэмжсэн гэнэ. Энэ талаар Munkherdene Baldandorj гэх “Фэйсбүүк” хэрэглэгч “БЗД-ийн Ардчилсан намын хэсэг нөхөд намын удирдлагынхаа эсрэг жагсаж байтал гэнэт Э.Бат-үүл гарч ирээд дэмжиж цугласан хэдэн хүний цусыг нь хөөргөж жинхэнэ хошгируулав. Учрыг нягталж үзтэл мань баатар эр тэдэнд ч нээх хайртайдаа биш БЗД-ийнх нь газартай холбоотой хувийн эрх ашгийн асуудал байж. Газар авч байсан тухайн үеийн газрын наймаагаараа алдаршсан Дүүргийн засаг ноён Д.Пүрэвдаваа, Үүл ах хоёрын хоршсон ханцуйдах наймаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт БЗД 12 хорооны нутагт “Түмэн амгалан” цогцолбороор хэрэгжинэ гэж аав Бат-үүл хүү Чулуудайг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулснаас хойш 5 жил өнгөрсөн ч ухсан нүхнээс өөр бүтээн байгуулалтгүй өчнөөн айлыг эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд учруулсан. Ойрын өдрүүдэд ерөнхий сайдыг дагаж Хятад улсад очоод 200 сая$ оор Түмэн амгалан цогцолборыг барина гэж гэрээ хийж байна. 5 жилийн хугацаанд хохироосон айлуудын хохирлоо төлөх мөнгөгүй бултаж байгаа “Грандлайн” ХХК-д энэ төслийг хэрэгжүүлэх эрх байхгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгч аавтай хүү том мөрөөдөж явна. Офшшорт нэр нь цохиж явсан түүнд дахин дахин төсөл өгөөд байх шаардлагагүй. Өөр хариуцлагатай сэтгэлтэй компанид итгэ, даатга, Шүүхэд маргаан үүсгэсэн байгаа тул эцэслэн шийдвэрлэтэл энэ компанид боломж олгохгүй байхыг шаардана. Мөн энэ бузар үйлдлийнхээ төлөө олон хүнийг хөлдөө бүү чир. Eр нь Элбэгдорж, Бат-үүл гээд нөхдүүдээ нүглээ өөрсдөө үүрэхгүй үр хүүхдүүдээ бузар замын харгуйгаар гишгүүлээд байдаг нь яасан мундаг эцгийн сэтгэл вэ” хэмээн бичжээ.Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.