Хөвсгөл аймгийн Засаг даргыг солих уу

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд_bҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг томилсон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын захирамжийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн билээ. Ингэснээр Ерөнхий сайдын захирамжийн Засаг даргын томилсон заалт хүчингүй болж буй юм.

Засаг дарга Л.Ганболд нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас Үндсэн хуулийн цэц тус заалтыг түтгэлзүүлжээ.

Харин энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Цэцийн шийдвэр гарсан ч үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Томилсон субект болох Ерөнхий сайд шийдвэр гаргавал дагаж мөрдөнө. Миний хувьд хөвсгөлчүүд болоод Монгол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байгаа. Хууль зөрчсөн ямар нэг үйлдэл гаргаагүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.Учрал

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.