Нүүр таних AI системээр 60 мянган хүний дундаас санхүүгийн гэмт хэрэгтнийг баривчилжээ

19741
Хятадын камерийн нүүр таних AI систем санхүүгийн гэмт хэрэгтнийг 60,000 хүнтэй тоглолт үзэж байхад нь таньж илрүүлснээр цагдаа нар барьж авч чаджээ. Эхнэртэйгээ энэ тоглолтыг үзэх гэж 100км зам туулж ирсэн 31 настай эрэн сурвалжлагдаж буй эр цагдаа нарыг хараад шоконд орсон байна. Баригдах боломжгүй гэж бодож л дээ.

Хятадын камерын хяналтын систем хүний нүүрийг таниад зогсохгүй тухайн хүний үйлдлийг хүртэл бичиж хадгалдаг. Жишээ нь хэрвээ та хаа нэгтээ зам хөндлөн гарцгүй хэсгээр буюу дүрэм зөрчин гарч камерт танигдсан тохиолдолд таны утсанд торгуулийн смс ирэх бөгөөд түүнийг нь хэрэв төлөөгүй бол таны “нийгмийн кредит” оноо буурч, нийтийн тээврийн хэрэгсэл, машин түрээслэх, нисэх онгоцны буудал, санхүүжилтийн сонголтуудаас авахуулаад, их хэмжээний худалдан авалт, бусад холбогдох үйлчилгээнүүдийг эдлэх эрхээ хасуулж шийтгүүлэх аж.

Хятадад хяналтын камер + нүүр таних технологи + өгөгдлийн сан + хиймэл оюуны тусламжтайгаа цахим нийгмийг ингэж л бий болгож хянаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.