ЯПОНЫ ХИЛЭЭР ГАРАХАД 1000 ИЕНИЙ ТАТВАР ТӨЛНӨ

19781

Япон улсын Засгийн газар  өөрийн хилээр гарсан хүн бүхэнд  1000 иений татвар ногдуулахаар шийдвэрлэлээ. Үүнийгээ “Олон улсын аялал жуулчлалд ногдуулах татвар” хэмээн тайлбарлаж байгаа юм байна. Хуульд зааснаар,  хоёроос дээш насны гадаад, дотоодын бүх  хүн  уг татварыг төлөх үүрэгтэй бөгөөд онгоцны тасалбарын үнийн дүн дээр 1000 иен нэмж тооцогдох юм.  Японы Засгийн газрын хийсэн  урьдчилсан тооцоогоор энэхүү татвараас  жилд 400 триллион иений  орлогыг төвлөрүүлэх аж.   Дашрамд өгүүлэхэд, Японы шалган нэвтрүүлэх албаныхан  хилээр нэвтэрч буй хүний  биеийн байцаалтыг шалгах явцад царай төрхийг автоматаар таних төхөөрөмжийг нэвтрүүлж, хүлээлгийн цагийг богиносгох  технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Л.Мөнхнаран
Эх сурвалж: NHK


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.