Дугаар хязгаарлалт хоёр өдөр үйлчлэх эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно

15238048185ad36a92061adНийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулсан нь өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 13-ны дууссан юм. Одоогоор дугаар хязгаарлалт хоёр өдөр үйлчлэх эсэх талаарх албан ёсны шийдвэр гараагүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Хотын дарга  С.Батболд энэ олоо хоногт санал асуулгын дүнг эцэслэн албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулах аж.

Тодруулбал, нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн шинэчлэлтэй холбогдуулаад түгжрэлийг буруулах зорилгоор долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалттай байсныг хоёр удаа буюу тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг хотын захиргаанаас гаргаж, иргэдийн санал асуулгаар шийдэхээр болсон юм.

  • Нэгдүгээр хувилбар буюу сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9, 7 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй байх
  • Харин  хоёрдугаар хувилбар болох Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9,7 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал                                                                                                                                                                                 Т.Гэрэл

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.