Уул уурхайн нөхөн сэргээлтийн байдлыг харууллаа

Занабазарын музейд уул уурхайн нөхөн сэргээлт хийж буй компаниуд болон “алтыг нь аваад авдрыг нь хаядаг” зарим газруудын бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компаниуд хэрхэн нөхөн сэргээлт хийдгийг гадны орнуудын жишээгээр харуулжээ.

Жишээлбэл, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт цианит натритай шороог ил овоолсон байсан бөгөөд харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйлдвэрлэл явуулж буй “Энержи Ресурс” ХХК нөхөн сэргээлтийн ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн фото зураг ч байв.

Тус үзэсгэлэнг зохион байгуулж буй “Green SOS” газрын зохицуулагч Ц.Туяацэцэг “Уул уурхайд түшиглэн эдийн засгаа хөгжүүлж, авч ашиглаж байгаа юм бол эргээд эх дэлхийдээ өгдөг болооч ээ гэсэн зорилгоор уг үзэсгэлэнг бид зохион байгуулсан юм” гэлээ.

Үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх аж.

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих