Ашигт малтмалын газрын“аймаар” эмэгтэй

1523889286_aimarАшигт малтмал газрын тосны газарт Монголын томоохон улс төрийн бүлэглэлээр хамгаалалт бамбай хийсэн нэгэн эмэгтэй байдаг гэнэ. Тэр эмэгтэйгээс Ашигт малтмал газрын тосны газрын дарга, удирдах албан тушаалтнуудаас эхлээд бүх ажилтнууд нь айдаг гэх мэдээлэл байна. Шинээр ирсэн дарга нар ” Энэ хүүхнээр оролдож болохгүй. УИХ-ын гишүүн тэр өмөөрөөд сүйд хийчихнэ. Арай гэж энэ албан тушаалд ирчхээд энэ хүүхнээс болж дарга нарын дургүйг хүргээд яах юм бэ” гээд л нүдэн балай чихэн дүлий өнгөрөөдөг гэнэ. Тэр эмэгтэй Уул уурхай үйлдвэрлэл, технологийн хэлтэст ажилладаг. Ашигт малтмал газрын тосны газарт Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамгийн ойр гэх итгэлт хүмүүсийг газар, хэлтсийн даргаас эхлээд мэргэжилтэнгээр хүртэл томилдог байна. Улс төрчид Ашигт малтмал газрын тосны газарт өөрийнхөө хүнийг байлгах сонирхол нь мэдээж уул уурхай, ашиглалт болоод хайгуулын лиценз олголттой холбоотой юм. Тэр эмэгтэй ийм л эрх ашиг сонирхолтой хүмүүсийн гар хөл, жадны үзүүр болж Ашигт малтмал газрын тосны газарт ажилд орсон түүхтэй.

Улс төрчдөөр хамгаалуулсан эмэгтэйн авлигын хэрэг

Уул уурхайн компанийн уулын ажлын төлөвлөгөө батлагдаж байж ажил хийгддэг ёстой. Тэр төлөвлөгөөг дээрх хэлтсийн мэргэжилтнүүд баталж өгдөг байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниудын ирэх жил ажлаа хэвийн үргэлжлүүлэх үү эсвэл нам зогсох уу гэдэг нь тэр эмэгтэйгээс шалтгаалдаг байна. Үүнийг тэр эмэгтэй овжин ашигладаг. Бүр авлига хээл хахуул авдаг өөрийн гэсэн дүрэм журам дэг жаягтай ажээ. Уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар ирсэн компаниуд хамгийн түрүүнд тэр эмэгтэйд бичиг баримтаа өгдөг.Айж, чичирсэн амьтан уулын ажлын төлөвлөгөөгөө бариад ирдэг гэнэ. Нөгөө эмэгтэй өрөөндөө ярвайсан амьтан сууж байдаг. Ирсэн бичиг баримтыг нь үзэж байгаад “Чи юун хачин юм хийгээд ирдэг юм бэ. Энэ чинь засвартай юм байна. Энэ алдаагаа засаад ир” гээд явуулчихдаг байна. Нөгөө хүн нь “Хаана ямар алдаа, засч залруулах зүйл байгаа юм бол” гээд асуугаад л бурууддаг байна. Нөгөө хүүхэн “Эргүү тэнэг мал минь ямар алдаа гаргаснаа мэдэхгүй байж яах гэж ирсэн юм. Тэнэг п…..вэ. Эргүү мал. Эндээс зайл тэнэг новш минь” гээд л орилж, чарлаад эхэлдэг байна. Ямар засвар хийхээ мэдэхгүй болсон уул уурхайн компаниуд тэр эмэгтэйн танил тал, ах, дүү хамаатан садан, арван жилийн анги, оюутны найзууд гээд л авлига дамжуулж болох хүн бүрийг хайдаг байна. Нөгөө хүүхэн ч авлига авах аргаа сайн мэддэг байна. Тэр эмэгтэй мөнгөө бэлнээр авдаг. Өөр хүний нэр дээр байдаг утсаар холбоо барьж, мессеж бичдэг гэнэ. Бүр мөнгөө тэнд тавиад яв. Тэнд тийм хүн мөнгө авна гэж хүртэл ярьдаг байна.

Тагнуулын ерөнхий газраас түүнийг шалгаж байна

Тагнуулын ерөнхий газраас Ашигт малтмалын газрын хэд хэдэн хүнийг шалгаж эхэлжээ. Уул уурхайн компаниудын хуурамч нөөц батлуулдаг. Үүнийг нь залилангийн гэмт хэрэгтнүүд ашиглаж өндөр үнээр зарж борлуулдаг хэргийг шалгаж байгаа аж. Мөн гадаадын компаниудад нүүрс, алтны нөөцтэй ордуудын мэдээллийг худалдан борлуулдаг ноцтой баримт байгаа аж. Дээрх хэрэгт тус газрын эмэгтэй холбогдоод байгаа гэнэ.

Ашигт малтмалын газрын аймаар эмэгтэйн нэгэн компанийн удирдах албан тушаалтныг доромжилж хэл амаар доромжилж байгаа гар утасны бичлэг, авлига авсан баримтыг уншигч та бүхэнд удахгүй хүргэх болно.

Эх сурвалж:www.offshore.mn

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.