“UNITEL ” компаний үйлчилгээ он шилжих мөчийн хамгийн бухимдал төрүүлсэн зүйлсийн нэг байв

Он шилжих мөчид анд нөхөддөө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх зорилгоор утсаар ярих, мессеж илгээх эрэлт иргэдэд их байсан ч үүрэн телефоны компаниудын хариуцлаггүй үйлчилгээнээс болж,  багагүй бухимдав.
“UNITEL ” компаний хувьд гэхэд л 2010 оны 12 сарын 31-ний өглөөнөөс эхлээд гадаад руу мессеж бичиж болохоо больсон агаад мөн  үүнтэй зэрэгцэн хэрэглэгчидтэй холбогдох операторууд нь утсаа авахаа больчихсон байлаа. Бодвол ямар зорилгоор залгаж буйг нь мэдэж буй тул яриад ч яахав гэж бодсон юм болов уу?
Мөн дараа төлбөрт хэрэглэгчдийн мессеж гацах, цагийн дараа очих, сүлжээ тасрах гэх мэтийн доголдол их гарсан юм. Бусад операторууд ч сүлжээ тасрах гэх мэтийн олон алдаа гаргасан бөгөөд хамгийн шүүмжлүүштэй нь дараа төлбөрт хэрэглэгчдийн сүлжээ ямар нэгэн доголдолгүй ажилласан нь хэрэглэгчдийг ялгаварласан тун бүдүүлэг үйлдэл болсон тухай хэрэглэгчид нь бухимдан ярьж байна.

Магад  өөрийн компаний хариуцлаггүй муу ажлаа  өөрийн дараа төлбөрт дугаарыг нь барьдаг  хөрөнгө оруулагч компаний захирлуудаасаа нуусан, гэнэн бодлого нь энэ бололтой.

А.Батпүрэв


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих