“Fashion tv” -ийн захирал Мишель Адам Монгол “баячууд”-ыг архиар угжихаар шийджээ

Хувцас загварын ертөнцийн толгой fashion TV телевизийнхэн архи үйлдвэрлэж эхэлжээ. Үүнийгээ холбоо сүлбээтэй хамтран ажилладаг бүхий л газрууд даа шахахаас гадна архины хэрэглээгээрээ өндөрт тооцогдддог зарим улс орнуудад нийлүүлэх гэж байгаа талаарх дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслэлүүдээр цацагдаад эхэлсэн байна.

Архин далайд живээд, үүнээсээ салах гэж ядаж байгаа бидний хувьд дээрх мэдээлэл хэтэрсэн хэрэг болно биз. Хэдхэн сарын өмнөхөн тус телевизийн захирал Мишель Адам манайд сүр дуулиантайгаар үдлээд буцсан. Түүгээр ч зогсохгүй загварын хүрээний бүсгүйчүүдтэй ихэд дотноссон шинжтэйгээ харуулаад, Монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг учиргүй их магтаад авсан.

Түүний энэхүү Монгол дахь зугаа цэнгэлийн аялал нь өөрсдийн үйлдвэрлэсэн архиныхаа хэрэглэгчийг эрж хайх явдал байсан бололтой юм. Манай орныг сонгон авч хүрэлцэн ирсэн нь нэг талаараа Монголын загварын ертөнцийг үнэлсэн хэрэг байх ч нөгөө талаараа архи спиртийн хэрэглээгээрээ дээгүүрт дүүлж байгаагаараа бид түүний анхаарлыг нь татаад авчээ.

Түүнчлэн өнөөх дэлхийн загварын телевизийн боссуудын үйлдвэрлэж байгаа худалдаанд гаргаад эхэлсэн архи нь нийгмийн дээд давхаргынхан буюу баячуудад зориулагдсан эд гэнэ лээ. Тиймээс Мишель Адам Монголд ирээд буцахдаа бүгдэд энэ талаарх мэдээллийг хүргэсэн байх магадлалтай юм. Тиймээс нийгмийн дээд давхаргынханд зориулсан эд үйлдвэрлэж байгаа гэх нэрийдлээр манай баячуудыг архиар угжих төлөвлөгөөтай байгаа бололтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.