ЗАМ ДАГУУХ 420 ХАЯГ САМБАРЫГ БУУЛГАЛАА

19848

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаал, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөний үзэгдэх орчин хязгааралсан хувь хүн хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламж, хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгах үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Жигжидийн уулзвараас дөрвөн буудал хүртэл замын хоёр талаар, Доржийн гудамж дагуу замын хоёр талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох хоёр тулгуурт байгууламж, 170 хаяг хаягийн байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгасан байна. Цаашид дөрвөн буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг хаягын байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих