Эрдэнэтийн 51%-ийг барьцаалсан гэх нууц гэрээ олджээ

c0e73ca3-d0d3-4ecb-8dcc-e7a3d54e2dc2Эрдэнэт үйлдвэрийг өрөнд унагахгүй байх гол баримт болсон ч хууль, шүүхийнхэнд олдохгүй байсан барьцааны гэрээг Эрдэнэт шйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал сэйфэндээ нууж байжээ. Тэрээр Ч.Ганзориг, Д.Сугар нарыг уг хэрэгт холбоотой гэж шуугих үед гэнэт гарч ирээд “Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүй” гэх агуулга бүхий 28 хуудас гэрээний эх хувийг арбитрт өгөөгүй нь ялагдах шалтгаан болсон гэж ярьсан. Гэтэл өөрөө тэр гэрээний эх хувийг гэртээ сэйфэндээ нууж байсан нь нэгжлэгээр илэрсэн байна. Илэрсэн гэхээсээ илүүтэй илчилсэн явдал гэж хуулийнхан ярьж байна. Учир нь хэвлэлээр үгээ нэгтгээд байсан Б.Мөнхжаргал, Ч.Ганзориг, Ш.Батхүү нар хоорондоо үл ойлголцож муудалцаж эхэлсэн байна. Тэд барьцаалах бүх үйл явцад Эрдэнэт үйлдвэрийг төлөөлж Стандарт банктай харилцаж байсан хуульч нь нөгөө хоёроо “чирэхээр” шийдсэн аж. Б.Мөнхжаргал дур мэдэн гэрээг нууж, Эрдэнэт үйлдвэрээр өр төлүүлэхийг санаархахгүй нь тодорхой. Тэгэхээр удахгүй хэний заавраар хэргийн гол баримтыг нууснаа илчлэх биз ээ.

https://ubinfo.mn/read/8821


URL:

Нэр: Z Огноо: 4 May 2018

АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН, БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭХ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧИД АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ ХУДАЛ ХУУРМАГААРАА УГААЖ, БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШГАА УЛАЙРАН ХАМГААЛЖ БАЙГАА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ НӨХДҮҮДИЙГ ТӨРӨӨС ЦЭВЭРЛЭХ ЦАГ БОЛСОН БИШ ҮҮ. ШҮҮХЭЭС ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДООГҮЙ БАЙХАД ЭД НЭР АЖИЛ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ДУРААРАА ХУЦАХ ЭРХТЭЙ ЮУ ЮМ УУ?

Нэр: Z Огноо: 4 May 2018

ҮНЭНИЙГ МУШГИН ГУЙВУУЛЖ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДСАНАА НУУЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ. ЭРДЭНЭТИЙН 51 ХУВИЙГ ХЭН Ч ХЭНД Ч БАРЬЦААЛААГҮЙ, ХАРИН БАТАЛГАА ГАРГАСАН АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙГАА. ХУДЛАА МЭДЭЭЛЛИЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ӨДӨР ЧИНЬ ИРЭХ БАЙХ . ..

Нэр: Z Огноо: 4 May 2018

ЯМАР Ч ГЭРЭЭ ХУРААЖ АВААГҮЙ ГЭЭ БИЗ ДЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.