ТВ5-ын Г.Ганбаяр сая нэг юм санасандаа хүрэв

9ec314daf71dcc85great2016 оны УИХ-ын сонгуулиас хойш НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярын нэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад байнга яригдаж байсан ч тэрбээр өөрөө үүнд маш их эмзэглэж, үгүйсгэн мэлзсээр байсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асан Г.Ганбаярыг тус албан тушаалд томилжээ.

Тэрбээр МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга бөгөөд ТВ5 телевизэд ажиллаж байсан юм. Ийнхүү тэрбээр “Шилэн” Цогоотой барьцаж дэд сайдын албан тушаалд тухлахын тулд хоёр жил дуншсаны эцэст сая нэг санасандаа хүрчээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих