Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа

DSC_0116

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, “УАЗ Мега” ХХК-ны захирал Н.Мягмаржав, “Медимпекс” ХХК-ийн Төслийн албаны дарга С.Цэлмэг, ОХУ-ын “Agilent technologies” компаний мэргэжилтэн Александр Петрович Кравченко болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Өдөрлөгийн үеэр явуулын лабораторийн зориулалт бүхий 5 ширхэг “УАЗ-Фургон” маркийн автомашин, хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох 3 төрлийн “6530 QTOF шингэний хроматограф-масс спектрометр, 1290 HPLC өндөр мэдрэмжит шингэний хроматограф, 5977 загварын хийн хроматограф масс спектрометрийн аппарат” болон гэрэл зураг боловсруулах “Fujifilm Frontier LP7700” маркийн шинэ тоног төхөөрөмжийг тус тус хүлээн авчээ.

Мөн өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн иргэдэд байгууллагын үйл ажиллагааг танилцуулахаас гадна тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.

Үүнээс гадна гэмт халдлагад өртсөн, бие махбодид нь ямар нэг гэмтэл учирсан тохиолдолд хэрхэн тус хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, шинжилгээ хийлгэх талаар танилцуулж, иргэдийн галт зэвсгийн хонгио хошууг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тэдний цусны даралт, бүлгийг тодорхойлж, гарын хээний дардсыг нь авч, дурсгал болгон өгсөн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.