Б.Бат-Эрдэнэ: А.Сүхбат гишүүнд хэлэхэд, халдашгүй байдлыг “Яаж ч ЗОРГООРОО АВИРЛАСАН БОЛНО гэж боддогоо боль”

19879

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордон дахь албан өрөөндөө бөхийн холбооны маргаантай  асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ:

    “1990 оны Ардчилсан нийгмийн шинэчлэлтэй зэрэгцэн Монголын үндэсний бөхийн холбоо гэж байгууллага эвлэлдэн нэгдэж байгуулагдсан 28 жилийн түүхтэй байгууллага юм. Дүрмээрээ дөрвөн жилд нэг удаа Их-Эе хуралддаг жишигтэй. Өнөөдрийн энэ маргаан 2002 оны ээлжит дөрөвдүгээр Их Эе-ээс эхлэлтэй гэхээр 16 жилийн хугацаанд болж буй юм. Ингээд энэ жил ээлжит Их-Эе хурал болсон. Миний хувьд энэ хурлаараа ч асуудлаа цэгцлэх нь зүйтэй гэж үздэг. Гуравдугаар сарын 24-нд ээлжит хурлаараа бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх асуудлаа хэлэлцэн батласан юм. Хуучин дүрмээрээ бол тэргүүн гэдэг нь гол эрх мэдэл бүхий гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан. Удирдах зөвлөлөө даргалдаг байсан. Харин шинэ дүрмээрээ бол гүйцэтгэх зөвлөл нь тусдаа, удирдлага нь тусдаа, цэцдийн зөвлөлийн дарга нь тусдаа байх юм. Би бол бөхийн өргөөнд ямар нэг цалин, өрөөгүй. Тэргүүн дэд, тэргүүн хоёр ийм байхаар бүтэцтэй болсон юм. Ингээд хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрмэнд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа юм.

    Ц.Магалжав тэргүүтэй холбооны шинэ удирдлага энэ олон жил нөгөө талд явсан улсын заан  Ж.Ганболдтой  утсаар ярьхад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ.Гэхдээ та нар Цэцдийн зөвлөлийн хурал хийгээд тэргүүлэгчдээ сонгоод гүйцэтгэх захирлаа томилохдоо Р.Нямдорж, Д.Данзан гэх мэтийн хуучин хүмүүсээ л тавих байхдаа гэхэд нь залуучууд маань тийм юм байхгүй ээ. Бид бүх удирдлагыг авсан. Шинэ тэргүүн дүрмээрээ ч тэр бидний шаардлагаар ч тэр нэг саналтай 15 тэргүүлэгчдийн нэг гэсэн. Тэгэхэд нь за тэгвэл та нар сонгоод явахаар чинь харж байж болно” гэсэн л хариу хэлсэн юм билээ.

    МҮБХ-ны Гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаярыг томилоод ажиллуулж байгаа. Дэд тэргүүнээр Улсын заан Ц.Магалжав сонгогдоод ажиллаж байгаа. Залуучууд маань дахин санал санаачлага гаргаж Бөхийн холбооны тэргүүн гэгдэж байгаа Л.Чинбат, дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, цэцдийн зөвлөлийн дарга асан Ү.Хүрэлбаатар нар дээр  очоод хэлэлцээ хийсэн юм билээ. Хурлын протокол нь байна.

    Их-Эе-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон учраас энэ өөрчлөлтөөрөө хурлаа дахин хийе гэхэд нь А.Сүхбат гишүүн “Ийм бүрэлдэхүүнээр хурлаа хийхэд асуудалгүй” гэж ярьжээ. Ингэхэд нь Б.Гантогтох “Ийм бүрэлдэхүүнээр хуралдвал БА аварга  гараад ирнэ” гэхэд нь Л.Чинбат “Ийм бүрэлдэхүүнээр хоёр талаасаа хуралдвал Бат-Эрдэнэ аварга ч, би ч дэвшихээ больё” гэж ярилцаад гарын үсгээ зуралцсан юм билээ. Энэ асуудлаа надад хэлэхэд нь би  ч татгалзах юм алга гэдгээ хэлсэн. Намайг дэвшүүлэхгүй гэсэн ч би хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн.

    Энэ үед Ж.Мөнхбат аварга маань бурхан болж уй гашуутай байхад хэвлэлүүдтэй хаалтын гэрээ хийж дайралт хийж зохион байгуулахаа болиочээ гэж ярьсан юм билээ. Гэтэл тэр орой нь нөгөө нөхдүүд бөхийн өргөө рүү дайрсан байсан. Зөвхөн 2017 оны 5 сарын 28-нд Л.Чинбатыг сонгосон шиг хэд хэдэн удаа ээлжит бус Их-Эе хурал болж байсан юм. 2002 оноос хойш ээлжит бус Их-Эе хурал хийж, бөхийн өргөөг дайрч эзэлсэн тохиолдол 5-6 удаа болж байсан юм билээ.Энэ хурлууд нь шүүх дээр очоод хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлүүлсэн байдаг. Би бол Л.Чинбатыг даргаар нь томилсон гурван шатны шүүхийн шийдвэрийг олж хараагүй байгаа. Жаахан тэвчээртэй байж болно доо. Тэрийг хүлээхгүй үймээн самуун дэгдээж, өндрөө аваад байгаа юм. Ингэж өндрөө авах асуудал ч биш. Баримттай, факттай ярьсан асуудал дээрээ л ярих хэрэгтэй” гэв.

    ESA— Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түүний шавь улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зодсон асуудалд ийнхүү хариулав.

     — Муулвал хойд талын хар овоохой гэдэг шиг муу юм л болвол Б.Одхүү гэдэг болж.  Биед нь халдсан асуудал байхгүй гэдгээ ч өөрөө надад хэлсэн. А.Сүхбат гишүүний хувьд хэлэхэд гишүүний халдашгүй байдал гэдгийг бид яаж ч зоргоороо байж болно, юу ч хийж болно гэж боддогоо болих хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын гишүүн хууль батлан гаргах, энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь л халдашгүй байдлыг нь дархлаажуулж байгаа болохоос биш өөрөө энд тэнд очоод нийгмийг турхирчихаад халдашгүй байдал гэдэг заалтын ард нуугдах гэж яриад байж болохгүй. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдсон хүн. Надад ямар ч халдашгүй эрх байхгүй. Хаана ч би энэ эрхээрээ түрий барьж үзээгүй гэлээ.

Ү. ГЭРСЭНЗ

Эх сурвалж: http://ekhsurvalj.mn/news/view/5331


URL:

Нэр: Иргэн Огноо: 19 April 2018

ХООЛОЙГИЙН ЦАМЦААР НЬ БООГООД УЛАЙЛГАЧИХСАН ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ОДХҮҮ ГЭЖ ТОМ БИЕ ХООСОН ТОЛГОЙ ХОЁРТОО ЭРДСЭН ШОРОНГИЙН ХАДААС НЭГ Л ӨДӨР ХҮН АЛЖ БАЙДАГТАА ОЧИНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. БАТЭРДЭНЭ ЭНЭ ХУЛГАЙЧДАА ХИР ХАЛДААХГҮЙ ЮМАА ЭЛГИЙН ГАР МИНЬ ЧИ УИХ ХУРАЛД 4 ЖИЛ БӨГЛӨӨС БОЛЖ СУУЧААД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮУ ХИЙСИЙН?

Нэр: Зочин Огноо: 21 April 2018

Зөв дөө БАТЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ

Нэр: зочин Огноо: 30 April 2018

А.Сүхбат шоудахаа боль

Нэр: Irggen Огноо: 3 May 2018

Suhbat bolon uwsiin lagainuud bugd zail

Нэр: you can try this out Огноо: 9 May 2018

I simply want to mention I’m beginner to weblog and certainly enjoyed your web site. Very likely I’m want to bookmark your website . You actually have very good well written articles. Regards for revealing your blog site.

Нэр: зочин Огноо: 13 May 2018

Хэрээ хэрээнийхээ харыг гэгчээр та нар бүгд арьсаа хамгаалах гэж ялаас мултрах гэж хамаг байдгаа зарж УИХ-д сонгогдоод одоо шархаа нөхөх гээд юун улс орноо бодохтой байгаа биз дээ.Ялангуяа энэ удаагийн хуралд МАН-аас арай л гажиг гишүүд олноороо сонгогдсон шүү.

Нэр: БОЛЬ БОЛЬ ИЧМЭЭР ЮМ Огноо: 14 May 2018

ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ ЧИНЬ СҮХБАТ ШИГ ОЛЗ ХАЙЖ ШУНАЛТААД БӨХИЙН ӨРГӨӨГ ЭЗЛЭН ДЭЭРЭМДЭЭД ДОТОР НЬ УНТАЖ БАЙГААД ХАМААРАХГҮЙ БАЙХ.ХАРИН ГАЗАР ДЭЭРЭЭҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДСАН АЖГУУ.

Нэр: Anonymous Огноо: 16 May 2018

Doping hereglene avgai naras bainga solino am meh hiij tiiruulsen spirtmii naimaatai cnoloot bohiinhniig havaralduulaad yavaad baisan zodog tailcnaad zuunii magnaig Ih avraga Osohbayartai bulaatsaldav Mongol bohiin hamgiin hamgiin judaggui boh Odoo bas bohiin orgoond snunaltaad

Нэр: suhbataa boli Огноо: 18 May 2018

suhbataa ulsiin ih huraliin suudalaa bolio iim hogiin yum hiigeed yw gj songooguishu chamaig shaldar buldar yumand guij yvhiin buirtai bai olon jil uliin ih hurald suuhaa boli baterdene awaggaas ulger jishee awaach ichij uhmeer yum salsan awgainhaa aaw ahad n uruu tuluh geed yvaamuu buhiin tuluul bish chamaas umnu ulsiin ih hurald olon jil bhda batrdene awraga buhiin urguund sanaarhaj awah gj yvsan yvdal haragdaaguin bna

Нэр: laser wood cutter Огноо: 19 May 2018

Wow that was odd. I just wrote an extremely long comment but after I clicked submit my comment didn’t appear. Grrrr… well I’m not writing all that over again. Anyhow, just wanted to say excellent blog!

Нэр: rehabilitation jacksonville fl Огноо: 19 May 2018

My coder is trying to convince me to move to .net from PHP. I have always disliked the idea because of the expenses. But he’s tryiong none the less. I’ve been using WordPress on a variety of websites for about a year and am concerned about switching to another platform. I have heard fantastic things about blogengine.net. Is there a way I can import all my wordpress content into it? Any help would be greatly appreciated!

Нэр: west jax health and rehab Огноо: 19 May 2018

Hello! I know this is kinda off topic however I’d figured I’d ask. Would you be interested in trading links or maybe guest writing a blog article or vice-versa? My website addresses a lot of the same topics as yours and I believe we could greatly benefit from each other. If you happen to be interested feel free to send me an e-mail. I look forward to hearing from you! Excellent blog by the way!

Нэр: fishing rod kits Огноо: 21 May 2018

Hi! I know this is kind of off topic but I was wondering which blog platform are you using for this website? I’m getting tired of WordPress because I’ve had issues with hackers and I’m looking at alternatives for another platform. I would be great if you could point me in the direction of a good platform.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.