“БИ ЯРИВАЛ ЯРИНА ШҮҮ Ц.НЯМДОРЖ БАЛАЙ МИНЬ…”

BaasanhuuӨчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар “ам зөрөв”.

О.Баасанхүү гишүүн “Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цааш явна. Монгол төрийн ажил ингэж явдаг байхгүй юу. Би яривал ярина шүү. Би ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Хэд хоног ч гэсэн амьд яваасай гэж хүсч байна. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсч байна, балай минь. Монголын хууль чамайг татаж унагана. Чиний хийсэн бүх юмны араас монголын хууль явна. Монголын хууль, монголын төр мөнх. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан ” гэв.

Хариуд нь Ц.Нямдорж “Зарим нэг нь чулуун зэвсгийн үеийн юм ярих нь холгүй байх шиг байна. Их хурал, байнгын хороогоо удирдаж сурах хэрэгтэй. Энэ цадиггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг эсвэл эрүүлжүүлэх дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг энэ хурал чинь болж байна. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд янз бүрийн юм яриад дайраад байдаг” гэж бухимдав. Маргаан ширүүссэн тул ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар маргааныг таслан зогсоох зорилгоор О.Баасанхүүг танхимаас авч гарчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих