Х.Баттулга Израиль улсын Ерөнхийлөгчид захидал илгээлээ

19894

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ.

ЗАХИДАЛД:

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Таны амар амгаланг эрж мэндчилэх ялдамд Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Танд болон израильчуудад чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой улсууд бөгөөд эдүгээ манай хоёр орны хамтын ажиллагаа, ард түмнүүдийн ойр дотно харилцаа улам бүр өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд тааламжтай байна.

Энэ ялдамд ноён Ерөнхийлөгч Танаас надад ирүүлсэн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлье.

Эрхэмсэг ноёнтон Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг израилийн ард түмэнд энхтайван, амар амгалан байдлыг хүсч, улам бүр хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих