Оросын тэрбумтнуудын тоо нэмэгджээ

15241851315ad9382b22942Оросын хамгийн баян хоёр зуун бизнес эрхлэгчийн нийлбэр хөрөнгө 2017 онд 25 тэрбум ам.доллараар нэмэгдэж 485 тэрбум ам.долларт хүрсэн ба тэрбумтнуудын тоо 96-аас 106 болж нэмэгдсэн тухай Forbesсэтгүүл мэдээлсэн байна.

“Зах зээл зогсонги байдалд орж, Өрнөдийн орнуудын зүгээс Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт үүссэн хэдий ч Оросын бизнес эрхлэгчдийн хувьд 2017 он амжилттай жил байв. Тэрбумтнуудын жагсаалтад эхний аравт багтах босго 12,5 тэрум ам.доллар болж өссөн байна” гэж дээрх сэтгүүлд тэмдэглэжээ.

Өмнөх жилийн нэгэн адил төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэгчид шилдэг үзүүлэлттэй гарчээ. Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэрийн эзэн Владимир Лисин 19,1 тэрбум ам.долларын хөрөнгөөр чансааг тэргүүлсэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.