Аяллын визээр Солонгост очоод хулгайн хэрэгт холбогджээ

712-15241837655df851_4_x974Монгол Улсын иргэн, 37 настай А гэгч хулгайн хэргээр БНСУ-ын Гуанжү хотын цагдаагийн газар саатуулагджээ. Энэ талаар өчигдөр тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна.

Тодруулбал, иргэн А нь энэ сарын 14-ний өдрийн үүрээр Гуанжү хотын нэгэн автомашины зогсоол дээр дөрвөн машины цонхыг хагалж, дотроос нь бэлэн мөнгө, зээлийн карт хулгайлжээ. Хулгай хийж байсан монгол залууг оршин суугч харж, цагдаагийн газар мэдээлэл өгснөөр үйлдэл дээр нь баривчилсан байна. Мөн түүнийг байцаах явцад хэд хэдэн хулгайн гэмт хэрэг тогтоогджээ.
Сэжигтэн А нь 2016 онд гурван сарын аяллын визээр БНСУ-д ирсэн бөгөөд нутаг буцалгүйгээр хууль бусаар амьдарч байжээ. Түүнийг Цагаачлалын албанд шилжүүлсэн байна. Энэ талаар БНСУ-ын хэвлэл мэдээллээр хүргэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Нэр: 5vn6ey9c63v4bwct5vwc4 Огноо: 10 August 2018

Title

[...]we like to honor many other net web sites around the net, even when they aren’t linked to us, by linking to them. Below are some webpages worth checking out[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.