Хотын дарга Су.Батболдын онцлох 10 алдаа

29526657_1824513490956514_1564716425_o_20180326054837Нийслэлийн Засаг дарга Су.Батболд Улаанбаатарыг удирдаад хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Дөрвөн жилээр улс төрийн сонгууль явдаг гэж тооцоход бүрэн эрхийнхээ тэн хагасыг өнгөрүүлсэн гэсэн үг. Сүүлийн нэг жилд улс төр буцалж, сонгуульд бэлтгэдэг учир түүнд нийслэлчүүдэд амласан “Аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ганцхан жилийн хугацаа үлдсэн гэж хэлж болно. Өнгөрсөн хоёр жилийн хугцаанд хотын мээрийн нэр дээр хаяглагдах томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зоригтой шийдлүүд гэхээсээ илүү олон нийтийг бухимдуулсан, тэвчиж үл болох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд олон гарчээ. Нийслэлчүүдийн түүний ажилд өгсөн тааруухан дүн буюу Түүний онцлох 10 алдааг хүргэе.

Тансаг хэрэглээ

1. Су.Батболд дарга ажлаа өрөөгөө тохижуулж, тансаг орчин бүрдүүлэхээс эхэлсэн. Хотын дарга Тамгын газрын 10 гаруй хүнтэйхэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ суудаг байсан өрөөг суллуулан олон сая төгрөгөөр засвар хийлгэж, зөөлөн сандал тавиулан тухлав. Эрхэм даргын нүд гялбам тансаг өрөөний зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, олон хүний нүд хужирласан тул олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Өмнөх Засаг даргын албан хэрэгцээнд унаж байсан Приус машиныг том жийпээр солив.

Халаа сэлгээ

2.  2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн хар жагсаалт гэгчийг гаргуулан хамгийн багадаа 300 гаруй төрийн албан хаагчдыг хоморголон халсан тухай таагүй мэдээлэл хэвлэлээр хэсэгтээ л хөврөв. Төрийн алба улс төрөөс хараат байх ёстой гэж хамгийн их ярьдаг Су.Батболд хамгийн их улстөржиж, олон төрийн албан хаагчийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэв. НИТХ дахь АН-ын бүлэг төрийн албан хаагчдыг олноор нь халж байгаагаа зогсоохыг тухайн үед шаардсанч тоож хэрэгсээгүй.

Шоу цэнгээн

3. 2016 оны есдүгээр сард төв талбай дээр “Камертон”, “Никитон” хамтлагуудын тоглолт бүхий “Улаанбаатарын намар” нэртэй шоу зохион байгуулав. Өөрөө ч тайзан дээр гарч дуулсан, бүжиглэсэн. Битүүхэндээ орон нутгийн сонгуулийн далд сурталчилгаа болгож зохион байгуулсан энэ шоунд100 гаран сая төгрөг зарцуулсан гэж нийгмийн сүлжээгээр бөөн дуулиан болсон. “Face of beauty international” нэртэй миссийн тэмцээнийг Су.Батболд дарга 20 сая төгрөгөөр ивээн тэтгэв.

Дургүй байхад нь хүртээсэн сахил

4. Су.Батболд дарга “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Үнэндээ миний улс төрийн мөрөөдөлд Хотын дарга гэсэн төлөвлөгөө хэзээ ч байгаагүй” гээд хүсээгүй ажил дээр хүчээр томилогдсон аятай хүнийрхүү үг хэлж нийслэлчүүдийн урмыг хугалав. Дургүй ламд дарж байж сахил хүртээлээ гэдэг шиг сайд болох мөрөөдөлтэй С.Батболдыг яагаад Хотын дарга болгочихсон юм бэ гэж халаглахад хүрсэн.Улаанбаатар хотод хоёр ч удаа малын гоц халдварт шүлхий өвчин гарлаа. Улсынх нь нийслэл гоц халдварт өчинтэй гэж дэлхий дахинд сөрөг мэдээлэл цацагдав. Хэвлэлүүд түүнийг хамгийн сул Хотын дарга хэмээн дүгнэж байна.

Зүүн эргэлт, гүүрэн гарц

5. Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарыг зүүн эргэхийг хориглохоор шийдвэрлэв. Ерөнхий сайд бас л Хотын даргыг дуудаж зэмлэхэд хүрснийг олон нийт санаж байгаа байх. Хамгийн онцгүй нь багаараа хуралдаад шийдсэн асуудлаа орлогч руугаа бухаж хуншгүй зан гаргав. Намайг эзгүй хойгуур ийм шийдвэр гаргажээ, би мэдэхгүй гэж мэлзэв. Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барихтай холбогдуулан бараг хоёр жил зам хаана, машин унуулахгүй гэж жолооч нарыг баахан бухимдуулав. Ширүүн сэрэгүүцэлтэй тулгарсан тул санал асуулга авахад Хотын даргын саналыг нийслэлийн иргэд дуу нэгтэйгээр эсэргүүцэв.

Загнуулдаг дарга

6. Нийслэлд цас орлоо. Цас мөсөө шуурхай арилгаагүйн улмаас нийслэлчүүд асар ихээр бухимдав. Гэтэл Хотын дарга Су.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар “Э.Бат-Үүлийн үед жилд 13 удаа цас орсон. Бидний үед хэдхэн хоногт энэ тооны цас орлоо” гэх утгатай, арьсаа хамгаалах тактиктай мэдэгдэл хийсэн нь даарин дээр давс асгахтай адил олон нийтийн бухимдлыг дэврээж орхисон. Ганц олон нийт ч биш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 24-нд Хотын дарга Су.Батболдыг өрөөндөө дуудаж цас мөсөө шуурхай арилгах талаар үүрэг өгч, хичээл заав. Ажлаа муу хийснээсээ болоод Ерөнхий сайдад дуудагдаж зэм хүртсэн Хотын анхны дарга нь Су.Батболд болсон. Дээд удирдлгаасаа зэм хүртсэн тохиолдол ганц энэ биш. Шадар сайд У.Хүрэлсүх хуралдаанд хоцорч ирсэн Су.Батболдод хандаж “Хотын дарга Та хоцорч ирлээ. Өглөө эрт босож бай” хэмээн эгдүүцлээ илэрхийлж байв. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа “Хотынхоо утаа, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ажлаа өгөөд яваарай” хэмээн сануулсан. Хамгийн сүүлд МАН-ын генсек Д.Амарбаясгалан өмнөх ажлаа олигтойхон хийгээч гэж цахим орчинд хотын даргыг бас л загнав.

Мөнгөтэй мээр

7. Су.Батболд дарга 2017 оны төсвөө НИТХ-аар батлуулав. Бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулж батлуулсан төсөв нь өмнөх оныхоос 50 гаруй тэрбум төгрөгөөр давсан дүнтэй байлаа. 2017 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төсвөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү. Энгийнээр хэлбэл өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлээс 50 тэрбумаар илүү төсвийг НИТХ баталж өгсөн. 2018 онд түүний төсөв улам нэмэгдэж 657 тэрбумд хүрэв. Энэ нь өмнөх Засаг даргын үеийнхээс 17 хувиар өссөн үзүүлэлт. Төсөв нь ингэж нэмэгдсэн хэрнээ нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт бараг хийгээгүй. Мөнгө биш сэтгэл дутаж байгааг нийслэлийнхэн хэлдэг. Харин хотын тендерийг түүний хамаатнууд хувааж авдаг тухай ноцтой баримтуудыг дардас.мн сайтынхан олон нийтэд дэлгэсэн.

Монетон тэмдэг

8. НИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдгийг монетон болгож шинэчлэв. Сураг сонсоход Хотын дарга Су.Батболд НИТХ-ын төлөөлөгчдийг дуулгавартай байлгах гэж монетон энгэрийн тэмдгээр ая тал зассан юм билээ. Өөрийнхөө өрөөг тохижуулахаас ажлаа эхэлсэн эрхэм дарга ИТХ-ын төлөөлөгчдийн энгэрийн тэмдгийг монетон болгох тансаглалаар ажлаа үргэлжлүүлсэн нь олон нийтэд ил болсон. Цагаан сараар шинэ тэмдгээ гардуулахад нь зарим нь инээд алдан авсан байхад зарим нь ичээд авалгүй зугтсан байдаг.

Сонгуульд ялагдуулав

9. Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ сард нэг удаа ххуралддаг байв. Гэтэл Су.Батболдын үед энэ шуурхай давтамж алдагдав. Засаг дарга асуудал өргөн барихгүй бол НИТХ хуралдах боломжгүй. НИТХ дахь цөөнхийн бүлгийн дүгнэлтээр Засаг дарга Су.Батболд өнгөрсөн жилийн хугацаанд НИТХ-аар хэлэлцүүлсэн асуудал өмнөх мээр Э.Бат-Үүлийн үеийнхээс хоёр дахин бага байжээ.2017 онд болсон Ерөнхийлөгчийнсонгуулийн эхний шатны санал хураалтаар МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 9 дүүргээс 8-д нь ялагдал хүлээв. Энэ ялагдал болСу.Батболд даргын  ажилд нийслэлчүүдийн тавьсан хамгийн шударга, бодитой дүн байлаа.

Хаалттай Улаанбаатар

10. Су.Батболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш Улаанбаатар хаалттай хот болж хувирав. Хотын даргын гаргасан шийдвэр, мөнгөний зарцуулалтыг нийслэлийн иргэд нээлттэй хянаж чадахаа болив. Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйл ажиллагаа саармагжиж, иргэд төрийн хүнд сурталтай дахин нүүр туллаа. Газрын түшмэдийг царайчилж биш хамгийн шударгаар олгодог байсан цахим газар олголтыг бүрэн зогсоов. Улаанбаатар метро,тусгай замын автобус буюу BRT төсөл сураг алдарч, гэр хорооллын дахин төлөвлөлт урагшлахаа болив. Хотын захиргааг гэр хороолол дунд буюу Баянхошуу руу нүүлгэх НИТХ-ын шийдвэрээс буцаж, бэлэн дэд бүтэцтэй, утаагүй яармаг руу нүүхээр болж байна.

Niislel.mn


URL:

Нэр: cetak tali id card Огноо: 13 November 2019

Thank you a lot for sharing this with all folks you actually understand what you are talking approximately! Bookmarked. Kindly also consult with my website =). We may have a link alternate arrangement between us!

https://www.start-bookmarks.win/cetak-tali-id-card-6

Нэр: p&d abogados costa rica Огноо: 9 December 2019

Excellent blog! Do you have any helpful hints for aspiring writers? I’m hoping to start my own site soon but I’m a little lost on everything. Would you advise starting with a free platform like WordPress or go for a paid option? There are so many choices out there that I’m completely overwhelmed .. Any suggestions? Kudos!

http://google.am/url?q=https://abogadosdeaccidenteselmonte.com

Нэр: furniture shops in gurgaon Огноо: 19 February 2020

Every the moment inside a although we opt for blogs that we read. Listed below are the most current sites that we pick

Нэр: buy CBD products Огноо: 20 February 2020

below you will discover the link to some websites that we believe you need to visit

Нэр: Vape Shop Near Me Огноо: 22 February 2020

usually posts some very exciting stuff like this. If you

Нэр: MyInforms Огноо: 22 February 2020

here are some links to internet sites that we link to because we believe they are worth visiting

Нэр: scarlet macaw for sale Огноо: 22 February 2020

please stop by the sites we follow, which includes this one, as it represents our picks from the web

Wonderful story, reckoned we could combine a couple of unrelated information, nevertheless definitely really worth taking a search, whoa did a single discover about Mid East has got more problerms as well

Нэр: pain Огноо: 24 February 2020

very few web-sites that take place to be comprehensive beneath, from our point of view are undoubtedly effectively really worth checking out

Нэр: realistic stroker Огноо: 24 February 2020

one of our visitors not too long ago advised the following website

Нэр: best rabbit vibrator Огноо: 27 February 2020

Sites of interest we have a link to

Нэр: snacks Огноо: 13 March 2020

Good write-up, I am normal visitor of one¡¦s blog, maintain up the excellent operate, and It is going to be a regular visitor for a lengthy time.

Нэр: dog vitamin Огноо: 14 March 2020

I was recommended this website by my cousin. I am not sure whether this post is written by him as no one else know such detailed about my problem. You are wonderful! Thanks!

Нэр: penis enhancement Огноо: 16 April 2020

although internet sites we backlink to below are considerably not related to ours, we feel they may be essentially really worth a go by, so possess a look

Сэтгэгдэл бичих