”Дух” Цэцэгийн шинэхэн хоч

“Хадаг” УСК-д дүр бүтээж 19хөн насандаа “Азийн шилдэг жүжигчин” хэмээн цоллогдох болсон жүжигчин Цэцэг үүнээс хойш хэд хэдэн нэр хоч зүүгээд авсан. “Үүлэн үст” байснаа “Дух Цэцэг” хэмээн нэрлэгдэх болсон түүнийг дотнын найзууд нь “Магнай” хэмээн хочилдог ажээ. Түүний дотнын найзууд дунд нэр нэгт Цэцэг байдгаас үүдэн түүнийг “Дух” хэмээх нэршлийн хүндэтгэлийн хэлбэр болох “Магнай” хэмээх нэршлээр хочлох болжээ. Сайн найзууд нь л энэхүү хочийг мэддэг байсан бол нэгэн нэвтрүүлгийн үеэр энэхүү нууц задарсанд жүжигчин Цэцэг “Одоо дух биш магнай боллоо доо, Монголоор дүүрэн зарлачихлаа гэж үү” хэмээн сандраад авчээ. Шинэхэн киноны зураг авалтад ороод байгаа түүний тоглосон хоёр ч кино энэ онд нээлтээ хийх ажээ.

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 1 person, text

Image may contain: 1 person, closeup

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.