Кабулд дэлбэрэлт болсны улмаас 30 хүн амиа алджээ

15244445865add2daa5a48eАфганистаны нийслэл Кабул хотод сонгогчдыг бүртгэх төвийн ойролоо амиа золиослогч террористын үйлдсэн дэлбэрэлтийн улмаас 30 гаруй хүн амиа алдаж, ойролцоогоор 50 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай тус улсын Эрүүлийг хамгаалах яамны төлөөлөгч Вахид Мажрухын мэдэгдсэнийг иш татан “Tolo News” телевиз “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар 10:00 цагт Дашт-е-Барчи дүүрэгт болжээ.

Одоогоор тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэт даврагсдын бүлэглэлүүдээс нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна.

Энэ оны 10 дугаар сард явуулахаар төлөвлөсөн парламентын болон орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийг эхлүүлж байгаагаа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өмнө нь албан ёсоор зарласан юм. Тэрбээр “Талибан” хөдөлгөөнийг энэ боломжийг ашиглан, сонгуульд оролцохыг уриалсан хэдий ч тус бүлэглэл саналыг хүлээж аваагүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.