ЦЭЦЭЭ ГҮН РҮҮ ГАРЧ ЯВААД ТӨӨРЧЭЭ

olloo_mn_1524451728_TsetseeНийслэлийнхэн амралтын өдрүүдэд Богд хан уулын Цэцээ гүн рүү аялах нь нэмэгдсэн. Аялагчид олшрохын хэрээр ууланд төөрлөө гэсэн дуудлага ч цөөнгүй иржээ.

Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Б /55 настай эрэгтэй/ “Богд хаан” ууланд “Манзушир” хийдийн амнаас “Цэцээ-Гүн” оргил руу алхалт хийж яваад төөрсөн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Энэ тухай дуудлагыг 11:20 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 алба хаагч,  нэг автомашинтай 11:50 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар төөрсөн иргэнийг мөн өдрийн 13:54 цагт “Манзушир” хийдээс зүүн урд зүгт 3 км-т “Гурван сэрвүү”-ний зүүн талаас эсэн мэнд олсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.