Дүүргийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Дүүргийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэвИргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж,  аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүрэг идэвх, санаачлагатай оролцлоо.

Бүх нийтийн их цэвэрлэгээ 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагаас дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дууссан бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд  довжоогоо угааж гадна талбайгаа усалж чийгшүүлсэн байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 70 албан хаагч, 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 1025 үйлчилгээний газар, Ерөнхий боловсролын 26 сургуулийн 1123 багш, ажилчид, Их дээд сургуулийн 4409 оюутан оролцсон юм. Их цэвэрлэгээнд нийт 1321 аж ахуй нэгж, байгууллагын 8911 хүн оролцсон бөгөөд цэвэрлэгээний явцад дүүргийн дэд ажлын хэсэг болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн байна.

Түүнчлэн энэ удаагийн их цэвэрлэгээгээр 297.055 м.кв зам талбайн 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Харин энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Зохиомж дээд сургууль, Засагт хан дээд сургууль хангалтгүй оролцсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.