Хүүхэд хөдөлмөр эрхэлдэггүй, харин боолчлогддог

5add55aae03581.59934283Нэгэн кафед сууж байтал таа­руухан хувцастай халтардсан ца­райтай, 10 орчим насны хоёр хүүхэд орж ирлээ. Тэд кафены ажилчид ойр хавьд байгаа эсэхийг хулгайн нүдээр харчихаад “Та бохь авах уу” гэв. “Үгүй ээ, авахгүй”, “Ээ авчих л даа”, “Чадахгүй”, “Авчих гэж байна шүү” гэх зэрэг яриа хэсэг өрнөсний эцэст түүний “бараа”-г кафед сууж байсан хоёр ч хүн авлаа. Тэднийг өрөвдөхийн зэрэгцээ хажууд нь үглэж зогсохоос төвөгшөөсөн хэрэг. “Та хоёр бохь зарж олсон мөнгөөрөө юу хийдэг юм бэ” гэж асуухад нэг нь “Би түрүүн парк орж тоглосон” гэтэл нөгөөдөх нь хажуунаас нь нударч, толгой сэгсрээд “Үгүй ээ, бид аав, ээждээ аваачиж өгдөг” гэв. Төд удалгүй тэд гарч явлаа. Тэд олсон мөнгөөрөө тоглодог эсэхийг мэдэхгүй. Харин гэрийнхэндээ аваачиж өгч байж “Сайн хүүхэд” гэх тодорхойлолтод багтана гэж ойлгодог нь гарцаагүй үнэн юм.

Гэхдээ аав, ээжээсээ “сайн” үнэл­гээ авахын тулд хийж буй ажил нь хүүхдийн сурч боловсрох боломжийг хааж, эрүүл мэнд, хүмүүжилд нь муугаар нөлөөлж байвал энэ зүгээр ч нэг хүүхдийн ажил биш гэсэн үг. Хүүхдэд тоглох эрх бий. Найз нөхөдтэй болж, нийгэмшиж, хөгжих эрхээ ч бас эдлэх ёстой. Харин энэ бүгдийг зөрчиж, өөрийн болон өрөөл бусдын аж амьдралыг авч явахаар хөдөлмөрлөхийг хуулиар хориглосон байдаг. Тэр тусмаа хортой, аюултай нөхцөлд, мөлжлөгийн шинж ча­нар­тай ажил хийж байгаа бол түү­нийг хүүхдийн хөдөлмөрийн тэв­чишгүй хэлбэр хэмээн авч үздэг билээ.

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Судалгаануудаас харахад хө­дөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбартай холбогддог. Тэд бол малчдын хүүхэд гэсэн үг. Гэвч хуулинд “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байр”-ны жаг­саалтад цаг агаар муудсан үед мал хариулахаас эхлээд гуйлга гуйх хүртэл багтсан байдаг юм. Түүнээс гадна хүүхдүүд гэрийнхээ бизнест цалин хөлсгүй оролцох нь ч бий. Гэхдээ ар гэрийнх нь амьдралын боломж тааруу хүүхдүүд ихэвчл